Сүмийн хаалгач эр 20 итгэгчийг зэрлэгээр хөнөөжээ

2017 оны 04 сарын 03

Пакистанд нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон байна. Сүмийн хаалгач нэгэн зэрэг 20 итгэгчийг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэ тухай орон нутгийн Dawn сонинд цагдаагийн эх сурвалж мэдээлсэн аж.

Саргодха хотын сүм-мавзолейн хаалгач Али Ахмеда Гуджар Абдул Вахид хүмүүс рүү утасдан сүмдээ урьсан бөгөөд тэднийг бөөнөөр нь бус нэг нэгээр нь хүлээн авч, хар тамхины төрлийн үл мэдэгдэх бодис шингээсэн ундаагаар дайлсан байна. Ингээд тэднийг мансууран муужирсны дараа нүцгэлж байгаад саваагаар хэмх нүдэн, заримыг нь бүр хутгаар сийчсэн гэнэ.

Уг этгээдийн өгсөн мэдүүлгээр, тэрээр тэдгээр хүмүүсийн оюун санааг “цэвэрлэсэн” гэжээ. Энэхүү аймшигт гаж донтон эр сэтгэцийн асуудалтай байсан талаар сүүлд тодруулсан байна.

Түүний энэхүү харгислалаас гурван эмэгтэй амжин зугатаж, гэмт хэргийн тухай цагдаагийнханд мэдэгдсэн юм байна. Өмнө нь, энэ хаалгач эр хүмүүсийг галаар “тамлаж” байжээ. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top