Аргентинд үйл ажиллагаа явуулдаг “Кэррфоу” сүлжээ дэлгүүрээс нарийн боов худалдан авсан эр уг бялууны орцыг бичсэн тасалбарыг шалгаад муурч унах шахжээ. Учир нь тасалбар дээр уг бялуу “31 грам нүүрс ус, 2.9 грамм уураг, 12 грамм кокаин агуулсан” хэмээн бичсэн байсан аж. Хэрэглэгч уг тасалбарыг дэлгүүрийн захиргаанд илгээн тайлбар шаардахад өөрсдийнх нь буруугаас ийм хэрэг гарсныг хүлээжээ.
Дэлгүүрийн удирдлага “Манай нэгэн ажилтан тоглоом хийх гээд ийм юм биччихсэн бололтой. Үнэндээ бол манай ямар ч бүтээгдэхүүнд кокаин байхгүй, тэр тусмаа таны авсан бялуу ямар ч кокаингүй” гэсэн тайлбарыг уг худалдан авагчид өгсөн байна. Гэхдээ буруутай ажилтан хэн болохыг хэлэхээс татгалзжээ. Энэ явдал Аргентинд багагүй шуугиан тарьсан нь хөрш зэргэлдээ Уругвай улс марихуаныг хүлээн зөвшөөрсөнтөй холбоотой байсан байна. Аргентинчууд хоорондоо “Кэррфоу” дэргүүр Уругвайн шийдвэрийг зөвшиж байгаа юм байна л даа. Тэгээд биднийг хариу үйлдлийг шалгажээ” хэмээн хошигнож байгаа аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )