Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг 170 тонн өвс тэжээл хандивлалаа

2017 оны 04 сарын 03

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн зүгээс 73.5 сая төгрөгийн өртөг бүхий 80 тонн тэжээл, 90 тонн өвсийг ХХААХҮЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Хандивласан өвс тэжээлийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Булган, аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Төв аймгийн Баян сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчдад хүргэх бөгөөд  тусламжийн цуваа өнөөдөр /2017.03.31/   22-ын товчооноос хөдөллөө.

Дашрамд дуулгахад, ТИКА-гийн зүгээс 2010, 2016 онд зудын гамшгийн үеэр Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан бөгөөд Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаөб(122.201.22.140) 2025 оны 03 сарын 13

Лалын шашинт орнуудаас зээл тусламж авах аюултай. Дараа нь амархаан дэлбэлээд эхэлнэ. Ер нь үндэсний аюулгүй байдалд санаа тавьдаг газар байнаа монголд

1  |  0
mongol(103.26.193.127) 2025 оны 03 сарын 13

Ene TURKUUDAAS bitgii yum avaach ee . Yamar turj uheh gej bgaa bish . Naaduul chini daraa yaj ch medne . Zaigaa barisan ni deer shuu . Hujaagaas dor sanaatai uls shuu !!!!!

1  |  0
Top