Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар, тамхи мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцах юм байна.
“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Цагдаагийн газарт 14:00 цагаас болно. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа аж.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )