Налайхчууд төв талбайгаа угаалаа

2017 оны 04 сарын 01

Өнөөдөр Налайхчууд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, дүүргийн төв талбайгаа угаалаа.

Өнгөрсөн 03 сарын 25-ны бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн бол энэ удаад мөн төрийн байгууллагууд ойр орчмын 50 метр газар болон хариуцсан нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ.

Үүнээс гадна байгууллагууд хамтын хүчээр дүүргийнхээ төв талбай болох Соёл урлагийн ордны урд Уурхайчдын талбайг савантай усаар угааж цэвэрлэлээ.

Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.119.110) 2025 оны 03 сарын 13

Irged bish turiin baiguullagiin alban haagchid tsewrelseen

1  |  0
d(150.129.141.13) 2025 оны 03 сарын 13

aaida zuw, muusain ajil hiih chadahgui yumnudin uuj idej bayarlaj duushiig huleelgui uursduu irged uhamsraraa tseverlej bgn saihan.

1  |  0
irgen(202.21.106.116) 2025 оны 03 сарын 13

Uneheer saihan sanagdaj bn

1  |  0
irgen(202.9.43.107) 2025 оны 03 сарын 13

Boljiischdee! Bajr hurgej

1  |  0
ЗОЧИН(66.181.179.136) 2025 оны 03 сарын 13

Хэдэн тэрбумаар угаачихаваа???! ккккккккккк....................

1  |  0
Top