Bloomberg TV Mongolia ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 01

 “МонСертф” ХХК-ийн төв байранд National News Corporation-ны Bloomberg TV Mongolia-д Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд “МонСертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, Франц-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Адам, National News Corporation-ны Bloomberg TV Mongolia-ийн Гүйцэтгэх захирал Э.Долгион, Мэдээ, мэдээлэл хариуцсан дэд захирал П.Жаргал нарын зэрэг албаны хүмүүс оролцов.  

Bloomberg TV Mongolia нь Монгол улсын хэвлэл, мэдээллийн салбараас Олон улсын  чанарын   менежментийн   тогтолцооны   ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн  анхдагч  баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн авсанд нь баяр хүргэж “МонСертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, Франц-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Адам нар үг хэллээ.

National News Corporation-ны Bloomberg TV Mongolia-д баталгаажуулалтын аудитыг Франц улсын баталгаажуулалтын байгууллага “Афнор” группыг төлөөлөн Монгол улсын хувийн хэвшлийн “МонСертф” ХХК олон улсад бэлтгэгдсэн үндэсний аудиторуудын оролцоотой явуулсан үр дүнг  олон улсад хүлээн зөвшөөрч энэхүү баталгаажуулалтын гэрчилгээг олгож байгаа нь өнөөдөр Монгол аудиторууд олон улсын хэмжээнд ажиллах чадавхитай болсныг харуулсан үйл явдал болов.

 


 

Сүүлийн жилүүдэд манай бүх салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүд Олон улсын  менежментийн тогтолцооны бүлэг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл, идэвхи санаачлага нь нэмэгдэж байгаа нь байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх улмаар дэлхийн зах зээлд гарах өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг ойлгосны нэг илрэл юм.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь Монгол улсын аль ч байгууллага, аж ахуйн нэгж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, итгэмжлэгдсэн эрх бүхий баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээг үндэсний баталгаажуулалтын байгууллагын явуулсан аудитын үр дүнгээр авах  боломжтой  гэсэн мэдээллийг үндэсний компаниудад хүргэж байгаагаараа онцлог юм.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top