УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Төрийн ордонд С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Хэрэгт буруутгагдсан хүмүүсийг хилсээр ял хүлээлгэсэн, хэлмэгдүүлэлт боллоо гэсэн юм. Ц.Нямдорж гишүүнд нэг жилийн өмнө шүүгдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн хандаж, зарим мэдээ материалыг ирүүлж байжээ. Хэрэгтэй холбоотой зарим баримт мэдээллийг хүргэлээ.
Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн ял шийтгүүлсэн. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж мэдээлэл хийсэн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийхээс өөр аргагүй байна. Энэ хэргийн холбогдогч Ц.Амгаланбаатар нь 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж байсан. Үүнээс хойш дөрвөн хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Ц.Амгаланбаатар ял эдэлж байхдаа 2003 онд Архангай аймагт гурван хүний аминд халдсан гэдэг зүйлийг ярихад Эрүүгийн цагдаагийн газар шалгахад худал мэдүүлэг болж таарсан байдаг.
Ц.Амгаланбаатар Чимгээ рүү мессеж бичиж “Ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий Паарыг шатааж алаа биздээ. (Жаагий гэдэг нь Содномдаржаа. Паар гэдэг нь С.Зоригийн хэрэгт холбоотой гэх Отгонбаатар) Намайг эргэж ирээд таван сая төгрөг өг. Үгүй бол хэргийг чинь дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ. Би орцонд хүн харж байсан биз" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна. Дээшээ гарсан гэдэг нь С.Зориг агсаныг хөнөөсөн асуудлыг хэлж байгаа юм. Ийм мессэж бичээд байсан. Мессежийг үзээд байхаар Чимгээгийн хүүхдийн хувцас, гэр орон, хашаа байшинг нь хараад байсан юм шиг байгаа юм даа.
Мессэж бичсэнээс хойш 2015 оны гуравдугаарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрдэнэтэд очсон. Тэгээд Содномдаржааг дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, багахан зодоон болсноор Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хоёр сарын дараа 2015 оны тавдугаар сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байсан. Үүнээс найман сарын дараа Чимгээ, Содномдаржаа хоёрыг баривчилсан. Яагаад зодоон үүсгэдэг юм. Яагаад айлын хашаанд цогцос аваачиж хаядаг юм. Шоронд таван жил болсон хүн энэ хоёр хүний утасны дугаарыг мэддэг нь ямар учиртай юм. Үнэхээр хачин байгаа биз дээ” гэсэн юм.
Ц.Нямдорж гишүүн энэ хэргийн илрүүлэлт бодитой бус байна гэдгийг онцолсон юм. Тэрээр “Хамгийн гол нь захиалагч нь хаана байна. Энэ хэргийн илрүүлэлтийг харахад 39 оны хэлмэгдүүлэлт болоод байна. Хэргийн цорын ганц амьд гэрчийг бүтэн жил шоронд аваачиж хийчихээд шүүх хуралд ч оруулдаггүй. Ямар учиртай юм. Илэрхий мэдэгдэж байгаа нь Амгаланбаатар хүн гүтгэдэг гэдэг тодорхой болж байна. Жилийн өмнөөс надад цөхөрсөн ядарсан хүмүүс өргөдөл ирүүлсэн юм. Энэ хүмүүсийн ар гэрийнхэн надтай утсаар ярихадаа ярьж чадахгүй байна лээ. Тэр үед би алдаа гарах магадлал их юм. Энэ хэргийг сайн нягталж шалгаарай гэж би хуулийн байгууллагад нууцын журмаар бичиг илгээж байсан. Ямар ч хариу өгч шийдээгүй” гэлээ.
С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хууль шүүхийн байгууллага хэлмэгдүүллээ гэсэн юм.
Бичлэгийг бүрэн эхээр нь үзнэ үү.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 40 )
Сэтгэгдэл бичиж бгаа күмүүс зарим нь мэдэн будилаад байх шиг .Нямка бол шударга л юм ярьж бна .Яг нүүрэн дээр нь энэ ардчилсан нийгэид ийм илэрхий жүжиг яваад байхад хуульч хүн яаж дуугүй суухав дээ.Энгийн иргэн бидэнд ч жүжиг л харагдаад бна даа .Ер.сонгуулийн дараа энэ жүжгиын учир олдоноо Нямка зүтгээрэй таныг дэмжинээ.
Ийм тэнэг хэлмжгдүүлжлт явагдаж байхад хуульч хүн байж дцугүй хараад суух уу. Иа хцрлйн гишүүнээ бодсон ч ингэж хэлэх ёмтой. Шударга үнэнийг хэлж байгаа танд баярлалаа. Нямдорж гуай
ИХын гишүүн маань мөрдөн байцаагч болчихсон муу.Хэрэг гарах үед яг л дэргэд нь байсан хүн шиг ярьж байна даа,Намынх нь булхай илрэх гээд барьцгүй авч эхэллээ,
НЯМДОРЖ ЗӨВ ХЭЛЖ.АСУУДАЛ ТАВИЛАА.ИТГЭЖ ДЭМЖИЖ БНА.ЭСЭРГҮҮЦЭЖ МУУЛААД БГАА ХҮМҮҮС ЁСТОЙ МЭГДЭЖ САНДАРЧ БООЖ ҮХЭХ НЭЭ.
БАТ ҮҮЛ АЛАА БИЗДЭЭ. ОДОО ЭЛБЭГЭЭ НУУХ ГЭЖ ГАЧИН ЖҮЖИГ ТАВИА БИЗ ДЭЭ.
Хариу өгөөгүй ч гэх шиг. хэргийн явцыг энэ хүнд тайлагнах ёстой байсан юм уу. эрүүгийн хууль мэддэг нь тэгээд юу вэ
Шударга нэртэй шөлмөс ах шүү та. гэртээ зурагтгүй, шахаа хийдэг ядуу ах шүү та, нүхтийн хаусандаа амьдардаггүй, түрээсийн байрандаа амьдардаг эгэл ард шүү та. хятадын талд ажиласнаа хүлээн зөвшөөрөхгүй ч хожим харуусч суугаа Монгол хүн шүү та. Та ер нь яаж амьдарсан талаараа ном бичээрэй
өөрийнхөн оролцоо байна хэргийг нуун дарагдуулсан. одоо сандарч байгаа хүн ийм зүйл яринаа ярина
Ээ бурхан минь базар вааний хум пад ..... энэ монгол улсад ямар четгер шулмас нь шугэлчихсэн юм болоо .... монголд гамшиггуй юм алга .....шуух прокрор -гамшиг , эруул мэнд эмнэлэг уйлчилгээ гамшиг. , Боловсрол сургууль цэцэрлэг гамшиг , цагдаа сэргийлэх нь гамшиг , утаа ус нь гамшиг , терийн алба гамшиг , еренхийлегч нь гамшиг , их хурал нь гамшиг , еренхий сайд нь гамшиг , банк санхуу нь гамшиг , уул уурхай нь гамшиг , нарантуул зах нь гамшиг , элчин сайдууд нь гамшиг , эрдэнэт уйлдвэр нь гамшиг , уул уурхай нь гамшиг , шинээр терж байгаа хуухэдууд гамшигтай терж бн , шашин сум хий
жинхэн сандарч байгаа жүжгийг эд нар өөрсдөө тоголж байна да
ЭНЭ ЗАХИАЛАГЧ ТАЛЫН ХҮМҮҮС ЁСТОЙ ЗАВААРТАЖ БАЙНА ДА ХАХА. ӨМГӨӨЛӨГЧ МӨНХТӨР ЖАВЗМАА ХОЁР АЛАЛЦААД, НЯМДОРЖ СЭТГҮҮЛЖ ГАНЧИМЭГТ МӨНГӨ ӨГЧ ЯРИЦЛАГА ХИЙЛГҮҮЛЭЭД, ОДОО ӨӨРӨӨ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ МЭТИЙН ЗҮЙЛ ЯРИАД
ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭДГИЙН БАТАОЖ БАЙСАН БИЗДЭЭ.
ENE OOROO DO YAMNII SAID BSAN ODOO YUY YARIAD BNA JINHENE HOROLMOO YUY DA
Хятадын талд ажиллаж байсан хүн ш дээ. шударга хүн гэх юм. яагаад сандраад байна
Хятадын талд ажиллаж байсан хүн ш дээ. шударга хүн гэх юм. яагаад сандраад байна
Энэ хүн олон жил сайд байсан юм байж өөрөө яагаад ажиллагү вээ одоо яагаад ингэд байна
Энэ хэрэгт МАН-ын томчуул оролцоотой гэж байгаа энэ хүн намын хүмүүсээ аврах эсвэл өөрөө нэр цэвэр үлдэх оролдлого хийж байна шүү
МЭДРЭЛ МУУТ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙХЭЭ БОЛЬ
Энэ Нямдорж чинь олон жил хуулийн байгууллагад ажилласан, олон жил хууль тогтоох байгууллагад суусан, салбарын сайдыг нь хийсэн хүн биз дээ. Тэгэхлээр хууль хяналтын байгууллагууд хэн нэгнийг хэлмэгдүүлээд байдаг гэдгийг мэддэг, өөрөө ч олон жил тэгж байсан гэсэн үг үү.
Сайд байхдаа дуугай байсан юм байж. гэнэт юу вэ. эсхүл өөрөө хамаатай болоод ирэхээрээ сандарч байна уу. Ерөнхийлөгчийн сонгууль уу
Сайд байхдаа дуугай байсан юм байж. гэнэт юу вэ. эсхүл өөрөө хамаатай болоод ирэхээрээ сандарч байна уу. Ерөнхийлөгчийн сонгууль уу
Сайд байхдаа дуугай байсан юм байж. гэнэт юу вэ. эсхүл өөрөө хамаатай болоод ирэхээрээ сандарч байна уу. Ерөнхийлөгчийн сонгууль уу
СОДНОМДАРЖААГИЙН БИЧСЭН ХАРИУ МЕССЕЖИЙН ГАРГААЧЭЭ НААД ХЭД ЧИНЬ ЧИ АЛУУРЧИН БИ АЛУУРЧИН ГЭЭД ХООРОНДОО ХЭРЭЛДСЭН Л БАЙЖ ТААРАА
Ungasan khoinoo khabchib gedegshig ongorson khoino jujig tabiad l...oulgokhgui yumaa ...
Энэ шүүх хуулийнханыг эрх мэдэлтэй хүмүүсийн багаж зэвсэг болгох замыг Элбэгдөрж гэдэг хүн хийлээдээ
Арай л бишээ дараа нь хэн нэгэн захиалгат ажилгааны золиос болчихвол яанаа
Би лав үүнийг Элбэгдоржийн хийж байгаа ажил гэж бодож байна. Бас Мегийн хүү хамтарч хийж байгаа жүжиг байх
ene oilgomjtoi jvjig . hen nairuulad bga jvjig be gedeg bol erh medeltei hvni jvjig