Сүхбаатар аймгийн орон нутгийн сонгуульд АН олонх болсон ч МАН-ын удирдлагууд тухайн нэр дэвшигчдийг батламжлалгүй удаж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнд АН болон МАН 16 суудал авсан ч МАН-ын зүгээс АН-ын нэг нэр дэвшигчийг батламжлахгүй, дахин сонгууль зарласантай холбоотой ажээ.
Ардчилсан намын гишүүд эрх баригчдын гаргаж байгаа үйлдлийг эсэргүүцэн суулт зарласан байна. Суулт зарлаж байгаа иргэд орон нутгийн удирдлагуудыг шийдвэрээ эргэн харж, иргэдийнхээ чөлөөт сонголтыг хүндэтгэх хүртэл суултаа үргэлжлүүлэх бөгөөд аймаг, орон нутгийн удирдлагад шаардах бичиг өгөхөөр болжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сүхбаатар аймгийн Засаг даргыг батламжлахгүй байгаа нь мөн иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )
МАН-ынхан арай дэндэж байнаа. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонх болсон нь хуралдаж засаг төрөө барьдаг байхад цөөнхөөрөө хуралдаад л Засаг даргаа томилчихно,томилсон хүнээ дээшээ ерөнхий сайддаа өргөн барихад нөгөөдөх нь шуууд л баталчихна. Шат шатны шүүхээр анхдугаар хуралдааныг нь хүчингүй гэсэн байхад дээд шүүх дээр очоод л ерөнхий сайдын лоббигоор ялчихна. Хууль бусаар төрийн эрхийг авчихаад ажилаа хийгээд явж байсан 16 төрийн жинхэнэ албан хаагчийг нэг дор нь халчихна. Энэ улсад ер нь хууль, дүрэм журам гэж байна уу? Ард түмэн нь аргаа барахдаа ингэж суулт зарлаж байна шүү дээ!!!
шүүхийн шийдвэр гарсан. ан- ы дээрэмчид өнгөрсөн 8 жил салгаүүлийн адил мөнгө хөрөнгө их хуссан. одоо шалгуулах хэрэгтэй. дахин ан- ардчилал ярьсан сонин тараагч . чёнжүүдийг төрд гаргаж болохгүй. : :-t
За яахав дээ, Сүхбаатар аймгийнхан тэнэг биш, тэргүүнд нь байгаа улс л усан тэнэгтэж аймгаараа тоголж, амьтан уруу татаж байна даа. Болж байвал өлсөөд хэрэлдээд суухад өөрсөдөд нь зугаатай ч байж мэднэ.