Оффшорчдын эсрэг өнөөдөр жагсана

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 31

 Сүхбаатарын талбайд өнөөдөр “Оффшорчдын эсрэг" жагсаал болно. Жагсаалд Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагууд оролцох юм.  

Оффшорчдын эсрэг хөдөлгөөнүүд  дэлхий нийтээрээ өрнөөд байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ард иргэдээс нууж буй данс, Тавантолгой, Оюутолгойн цаана нуугдаж буй тэдгээр мөнгөн урсгалыг ил болгохыг шаардах юм.

Жагсаалд оффшорчдын эсрэг хагас нүцгэн эсэргүүцэн зогссон Болор-Эрдэнэ, С.Жанцандулам, Ч.Алтанзагас нар оролцоно. Монгол Улсаас УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Элчин сайд С.Баяр, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нарын Оффшор бүсэд хөрөнгөө нуусан эрхэмүүд тодорсон. Тэднийг жагсагчид эсэргүүцэж, Монголд хөрөнгийг нь оруулж ирэхийг шаардах ажээ.

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.18) 2025 оны 03 сарын 13

Tа очвол ард түмэн ялна, Та очихгүй бол ард түмэн ялагдана гэдгийг бүгд ойлгоосой

1  |  0
Лут(202.9.43.22) 2025 оны 03 сарын 13

Зөв сайн тэмцье. Тасралттгүй үргэлжилсэн тэмцэл хийцггэе.

1  |  0
Top