Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачилсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 2017" нэгдсэн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Зөвлөгөөнд Нийслэл болоод Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, боловсролын хэлтэс гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ач холбогдол өгч оролцов. Түүнээс гадна Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачилсан нэгдсэн өдөрлөгийг олон нийтэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ болж байгааг сайшаан Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай болон төр захиргааны бусад байгууллагын удирдах албан тушаалтан, алба хаагчид хүрэлцэн ирсэн байлаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 2016 оны байдлаар 1670 гэмт хэрэг гарч, шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 197 хэргээр буюу 11.9 хувиар өссөн байна. Гэмт хэргийн хэргийн гаралт өсөх болсон нь сүүлийн жилүүдэд тус дүүргийн нутаг дэвсгэрт барилга, гэр хорооллын нягтаршил нэмэгдэж, хүн амын тоо олширч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэнтэй холбоотой байх магадлалтай гэнэ. Тиймээс Хан-Уул дүүргийн прокурорын газар хэрэг гарсаны дараа биш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хууль, хяналтын болоод төрийн байгууллагуудыг уриалан ажиллахаар төлөвлөжээ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Ц.БАТБОЛД: ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРАХ ШИЙДВЭР, ЗӨВЛӨМЖИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАНА

НИТХ-ЫН ДАРГА Ц.САНДУЙ: ЭНЭ ОНД 9500 ИРГЭНИЙГ УРАМШУУЛАЛТ ЭРГҮҮЛД АЖИЛЛУУЛАХААР ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨГ НЬ БАТАЛСАН

-Зөвлөгөөний үеэр та иргэдийг урамшуулалт эргүүлд идэвхитэй оролцуулна гэж хэллээ. Иргэдийг урамшуулалт эргүүлд гаргаж ажиллах нь үр дүнгээ өгч байна уу?
-2016 онд 2500 хүнийг урамшуулалт эргүүлд ажиллуулахад гэмт хэргийн гаралт эрс буурсан. Ганцхан жишээ хэлэхэд урамшуулалт эргүүлийг ажиллуулж эхэлснээр орон байрны хулгай 46 нэгжээр буурсан байх жишээтэй. Тиймээс энэ онд 9500 иргэнийг урамшуулалт эргүүлд ажиллуулахаар төсөв, төлөвлөгөөг нь батлаад явж байна. Урамшуулалт эргүүлд хамрагдах иргэдийг сонгохдоо тухайн хороондоо амьдардаг нийгмийн идэвхи сайтай хүмүүсийг сонгож авна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд прокурорын байгууллагын оролцоог та ямар байгаасай гэж бодож байна?
-Прокурорууд гэмт хэргийг гарсаны дараа биш, гарахаас нь өмнө асуудлыг шийддэг байх хэрэгтэй. Гэмт хэргээс гарах хохирлыг өмнө нь сэрэмжлүүлж, хууль сурталчилахад анхаарч ажиллах нь маш зөв юм" гэв.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 2017" нэгдсэн зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан илтгэл тавьсан. Тэрээр хэлэхдээ:" Хууль, хяналтын байгууллага хүчээ нийлүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах зорилт тавиад ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хулгай, дээрэм хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй байх чухал юм билээ. Улс орны эдийн засгийн байдал амаргүй байгаа ч нөөц бололцоогоо ашиглан, Хан-уул дүүргийг камержуулсан дүүрэг болгоё гэсэн зорилт тавин ажиллана. Судалгааг гаргачихсан байгаа. Энэ бүгдийг дүүргийнхээ төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд Яармаг, Нисэхийн гэр хороололд камерын цэгүүдийг байршуулна" гэж хэллээ.
Хан-Уул дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг энэ мэтчилэн хийхээр төлөвлөж байна. Тэгвэл тус зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгаас бид нийслэлийн хэмжээнд прокурорын байгууллага урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгааг сонирхлоо.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Д.БАЯРМАГНАЙ: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ШАТ ДАРААТАЙ ОЛОН АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА

Ийнхүү Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачилсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь -2017" нэгдсэн зөвлөгөөн ач холбогдол өндөртэй, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Улсын Ерөнхий Прокурорын Газар
Сэтгэгдэл ( 0 )