Тогооч нар мэргэжлийн ур чадвараа сорьж байна

2016 оны 12 сарын 19

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар 2016” үндэсний тэмцээн /2016.12.17/ тогоочийн төрлөөр үргэлжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын Зочлох үйлчилгээний холбоо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 20  сургуулийн төлөөлөл оролцож байна.

Эцсийн шалгаруулалт ирэх оны есдүгээр сард болж, улсаа төлөөлж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож  тогоочийн нэр тодорно.

Дашрамд дуулгахад, манай улсаас 2015 онд Бразилд зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн  төрөлд манай улсын тамирчид амжилттай оролцож байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top