Ой тогтоолтын тамирчид дэлхийн таван дээд амжилтыг шинэчлээд байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 18

Сингапур улсад энэ сарын 15-нд "Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах" 25 дахь удаагийн тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээнд дэлхийн нийт  232 тамирчин, ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлж байгаа бөгөөд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн оролцож байгаа юм. 

Тэмцээний эхний өдөр манай тамирчид есөн медалийн эзэн болсон сайн өмнө нь бид хүргэж байсан бол тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид долоон төрөлд өрсөлдөж, 7 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль буюу нийт авах боломжит 69 медалиас 23 медалийн болзол хангаад байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй манай тамирчид өсвөр буюу дунд нас болон бага насны ангилалд дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. 

Төрөл тус бүр дээр медаль авсан тамирчдыг нэрлэбэл: 

1.Нэр зүс, царай

Дунд нас 
1. Э.Пүрэвжав - 111 /Монгол/
2. Jamyla Domingo LAMBUNAO - 94 /Филиппин/
3. Н.Энхшүр - 92 /Монгол/

Бага нас 
1. Dhruv Manoj - 76 /Сингапур/
2. Han Xiao Hu - 77 /Малайз/
3. Н.Намуундарь - 69 /Монгол/

2.Хоёртын тоолол

Дунд нас
1. Б.Шижир-Эрдэнэ - 4635 цифр /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. Н.Мөнхшүр - 4410 цифр /Монгол/ 
3. Н.Энхшүр - 4080 цифр /Монгол/

Бага нас 
1. Н.Намуундарь - 2805 цифр /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. Huang Yitong - 2565 цифр /Хятад/ 
3. Yan Jiashou - 2055 цифр /Хятад/

3.Тооны марафон /1 цаг/

Дунд нас
1. Э.Пүрэвжав - 2646 цифр /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. Н.Мөнхшүр - 2540 цифр /Монгол/
3. Н.Энхшүр - 2260 цифр /Монгол/

Бага нас 
1. Yan Jiashuo - 1508 цифр /Хятад/ (Дэлхийн рекорд)
2. Н.Намуундарь - 1500 цифр /Монгол/
3. Huang Yitong - 1436 цифр /Хятад/


4.Хийсвэр зураг

Дунд нас
1. Emma Andersson - 527 дүрс /Швед/ (Дэлхийн рекорд)
2. Н.Энхшүр - 374 дүрс /Монгол/ 
3. Б.Ариунсанаа - 373 дүрс /Монгол/

Бага нас
1. Wang Enyuan - 373 дүрс /Хятад/ (Дэлхийн рекорд)
2. О.Ганжигүүр - 320 дүрс /Монгол/ 
3. Ouyang Yujie - 276 дүрс /Хятад/

5.Тооны марафон /Хурд/

Дунд нас
1. Э.Пүрэвжав - 420 цифр /Монгол/ 
2. Н.Энхшүр - 360 цифр /Монгол/ 
3. Н.Мөнхшүр - 356 цифр /Монгол/

Бага нас
1. Zhao Yitian - 284 цифр /Хятад/ 
2. Н.Намуундарь - 280 цифр /Монгол/ 
3. Yan Jiashuo - 272 цифр /Хятад/

6.Түүхэн үйл явдал

Дунд нас
1. Н.Энхшүр - 88 үйл явдал /Монгол/ (Дэлхийн рекорд)
2. З.Цэцэгзул - 83 үйл явдал /Монгол/ 
3. Liu Zhimeng - 81 үйл явдал /Хятад/

7.Олон багц хөзөр /1 цаг/

Дунд нас
1. Н.Мөнхшүр - 1560ш хөзөр /Монгол/ (Дэлхийн рекорд)
3. Э.Лхагвадулам - 1196ш хөзөр /Монгол/
3. Б.Ариунсанаа - 1170ш хөзөр /Монгол/

О.Анир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МӨНХБАТ(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

МУНДАГ ШҮҮ ! АМЖИЛТ !!!

1  |  0
Top