Мах идэх нь экологид сөрөг нөлөөтэй гэх ойлголт няцаагдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 17

НҮБ-ын шинжээчид махан бүтээгдэхүүний дэлхийн дулааралтад оруулдаг хувь нэмрийн талаарх судалгааг эргэн харах шийдвэрийг гаргалаа. Тэд 2006 онд хийсэн эхний судалгааныхаа ажлаар "Мал аж ахуйн сүүдэртэй тал" хэмээх илтгэл гаргасан. Үүнд мах, махан бүтээгдэхүүн нь дэлхий дээр ялгаруулж буй хүлэмжийн хийн 18 хувийг эзэлдэг гэсэн дүгнэлт хийж байсан юм.

Энэ дүгнэлт нь цагаан хоол үйлдвэрлэгчдэд сайхан далим болж, тэдний сурталчилгааны ганц үг болжээ. Түүнчлэн Сэр Пол Маккартни зэрэг алдартнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан махан хоол хэрэглэгчдийг хүн биш, араатан гэх зэргээр доромжлох болсон. Үүнээс болоод мах импортлогч улс орон бүр хэрэглээгээ багасгахын тулд эрүүл ахуйн стандартаа чангатгах болсон юм. Энэ нь манайх шиг мах экспортлогч орнуудад хүндээр туссан.

Тэгвэл махны үйлдвэрлэл эрхлэгч зарим орны эрдэмтэд хамтран тэмцсээр дэлхийн дулаарал махны гүйцэтгэх үүрэг дээр өгүүлсэн шиг их хэмжээтэй биш болохыг хүлээн зөвшөөрүүлээд байна.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Фрэнк Митлонерээр ахлуулсан баг хүлэмжийн хийг багасгахад махны үйлдвэрлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй болохыг баталж чаджээ. "Дэлхийн дулааралтай тэмцэгчид байгаа андуурчээ. Томоохон аж үйлдвэрүүдийн ялгаруулах хүлэмжийн хийг багасгах нь ойрын зорилго болохоос махны үйлдвэрлэлийг багасгах нь буруу. Бидний хийсэн судалгаагаар мах, махан бүтээгдэхүүн нийт ялгаруулж хүлэмжийн хийн гурван хувийг эзэлдэг нь батлагдсан" АНУ-ын химийн үйлдвэрлэгчдийн Конгресс дээр хэлсэн үгэндээ дурдсан байна. Тиймээс энэ талын судалгааг НҮБ-ын мэргэжилтнүүд дахин судлахаар болжээ. Энэ нь манай улсад ч таатай нөлөөлөх юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худал мэдээлэл (146.185.31.214) 2025 оны 03 сарын 13

худал мэдээлэл байна хамгийн сүүлд нүб бидний амтаны эрхээ хамгаалахгүй бол нүб ийн суудлаас буулган гэсэн шүү 2016,08 19нд өгсөн мэдээлэл

1  |  0
Top