Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг аж. “Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, түр саатуулж байгаа талаар НЗДТГ-т иргэдээс гомдол ирэх болсон байна. Иргэдээс ирсэн гомдол мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ.
Авто замын хөгжлийн газраас “Хас Транс” ХХК-д гэрээгээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Танай компани нь тус газартай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний 1.2, 1.4, 7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн танай талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн гомдлууд нь нотлогдож байгаа тул гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг мэдэгдэж байна” гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 9 )
naaduul chin” odoo neree soliol uil ajillagaagaa hiiheegeel yavna daa shal hudlaa
Зөв гэж бодож байна. Гэрээг зөрчиж болохгүй, арай хэтэрхий мөнгөнд шунаж, хулгайч шиг ажилладаг. Бусад газрыг ч шалгах хэрэгтэй.
Tsagdaa baihgui gazar mashin taglaad ybchihdag ,tsagdaagui zooh ni zob
Зөв.Цаашид ингэж ажилаарай
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
Зөв зөв. Мөнгөний хойноос улайрсан жудаггүй ноходууд бдг юм
Хохь нь новшнууд
маш зөв,ер нь бүгд байгууллыгын гэрээг цуцлах нь зөв, хүний үнэргүй шуналтай хүмүүс ард иргэдийг өчнөөн торгож өөрсдөө таргаллаа, журам дүрэм гэдгийг бүгд баримталдаггүй ш дээ
Гүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүд