Мисс А.Баярцэцэг “Агаа, эгээ” төслөөрөө хагас шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

 "World Miss" буюу "Дэлхийн мисс-2016" тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нөөс эхлэн өдгөө үргэлжлэн явагдсаар байна.

  "Гоо үзэсгэлэнгийн олимп" гэгдэх тус тэмцээнд эх орноо төлөөлөн   “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй.  Тэрбээр финалын өмнөх  урьдчилсан шатны тэмцээн уралдаануудад маш амжилттай оролцож байгаа бөгөөд улмаар 120 орны гоо бүсгүйчүүд дундаас титмийн төлөө өрсөлдөх миссийн нэгд зүй ёсоор нэрлэгдээд  байгаа юм. 

 

Тэгвэл үүнийгээ мөн л  бататгаж, Хүмүүнлэгийн ажлын төрөлд “Агаа, эгээ” төслөөр оролцож шилдэг 24-т үлджээ. Ингэснээр мисс А.Баярцэцэг хагас шигшээд шалгараад байгаа юм. Тус төрлийн шилдэг 10 миссийг удахгүй тодруулах аж. 

120 орны үзэсгэлэнт  бүсгүйчүүд оролцож  буй тус тэмцээний  финалын шалгаруулалт  арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тодрох юм.

Санал хураалт дуусахад зургаахан хоног үлдээд байгаа тул дараах зааврын дагуу орж Монгол улсын миссээ дэмжээрэй.

 

Хэрэв утсандаа дээрх аппликэйшийг татаж аваагүй бол энэхүү хаягаар орж татна уу.

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyunsuren (213.225.3.47) 2025 оны 03 сарын 13

Turuulne gej itgej bna shuu amjilt husi

1  |  0
otgoo(103.229.122.45) 2025 оны 03 сарын 13

энэ сайхан охины дэмжээд саналаа өгцгөөе!!!!

1  |  0
anara(59.153.115.197) 2025 оны 03 сарын 13

Manai zaluuchuud yamar avyaslag,chadvartai,goo uzesgelentei bolsin be? Delhiin sonorig myalaah bas neg MONGOL OD-toi bolohin tuld bugd ene saihan ohiniig demjij EV NEGDEL gedgiig haruulah ni mongolchuudin tom zorilgo.AMJILT HUSIE :x

1  |  0
Top