Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа.Тодруулбал, уг хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирэх гуравдахь өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.
Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэх бөгөөд хаалттай явагдана.
Хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.

Сэтгэгдэл ( 2 )
ЗАСАГ, ТӨР, ХУУЛИЙНХАН ЮМЫГ ДАНДАА АРД ТҮМНЭЭСЭЭ НУУДАГ ХААЛТТАЙ ХИЙДГЭЭ ХЭЗЭЭ ЗОГСООХ ЮМ БОЛ ДОО ЦААНАА ЯМАР НЭГЭН НО ШАЛТГААНТАЙ БОЛООД Л ХААЛТТАЙ ХИЙЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ОЙЛГОЖ Л БАЙГАА Ш ДЭЭ.
Хн.яасан ч их удав даа.хөөрхий. .бурхан минь. тэр аймшигт араатан авиртай хүмүүсийг яаж цээрлэхээ мэдэгтүн.