Өчигдөр “Дэлхийн хүний эрхийн өдөр” тохиосон. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар, Токио зэрэг хотод Өвөрмонголчуудыг өмгөөлсөн жагсаал цуглаан болсон байна. Улаанбаатарын цуглаанд оролцогчид “Хятад улс, Өвөрмонголын хүний эрхэд халдсан үйл ажиллагаагаа таслан зогсоо!”, “Малчдын нутаг бэлчээрийн хууль ёсны эрхэнд халдахаа зогсоо!”, “Өмнөд Монголд эрх чөлөө!”, “Хадааг сулла!” гэсэн бичигтэй, Өвөрмонголын их хуралдай, Хадаа, Үнэнч нарын зурагтай лоозон барьсан байв.
Токио хотноо Өвөрмонголчууд Хятад дахь үндэсний цөөнхийн хүний эрхийн төлөө түвд, уйгур, япон дэмжигч нөхдийн хамт жагсан явж, цуглаан хийн үг хэлж, Хятадын ЭСЯ-нд шаардлагуудаа өгчээ.

Энэ талаар Ч.Мөнбаяр гэгч фэйсбүүк хэрэглэгч өөрийн хуудсандаа “Сүүлийн үед Хятад улс нь Өвөрмонголчуудын хүний эрхийг зөрчсөн олон үйлдэл гаргаж, хортой бодлогоо идэвхжүүлсэн тул уугуул ард иргэдийн эсэргүүцэл тэмцэл тасрахгүй байгаа билээ. Малчдын жагсаал цуглаан энгийн үзэгдэл боллоо. Уламжлалт МАА-г байгальд хор хөнөөлтэй гэчихээд, газар цөмөртөл нүүрс ухаж, баялаг цөлмөж, хорт бодис, утаа ялгаруулагч үйлдвэрүүд барьж, гахай үржүүлэн газар хөрс сэндийчүүлж, харин малчдын амин зуулгыг хорьж, мал сүргийг хурааж, хүчээр суурьшуулж, ажилгүйдэл ядууралд нэрвэгдүүлж байгаа. Энэ бүхнийг эсэргүүцэн сөрсөн цогт тэмцэгч Хадааг 15 жил хорьсон ч суллалгүй, үргэлжлүүлэн хорьсоор. Ядуу малчин Үнэнч цөхрөнгөө барж, өөрийг нь зодож алах гэсэн 4 хятад хүний аминд хүрлээ. Гэхдээ өмнөд монголчууд шударга үнэний төлөө хүрээгээ тэлэн тэмцсээр байгаагийн нэг жишээ нь, саяхан БНХАУ-ын хилийн гаднах өмнөд монголчуудын нам холбоод нэгдэж Өмнөд Монголын их хуралдайг байгуулсан явдал юм” хэмээн бичсэн байна.
О.Туяа



Сэтгэгдэл ( 9 )
Бас новшийн өвөрлөгч байдаг юм шүү хужаагаа дэмжсэн лаларууд байна шүү
Timee demjij bn
Busad ulsuud um helehgui bolhoor ene muu hujaa nar mongolchuudiig maani ustgah bodlogoo changaruulaad baina, yadaj uram zorig ogch demjizgeeye,
Зөв монголоо дэмжих хэрэгтэй Босоо хөх монголынхонд баярлалаа Тэд дандаа монголоо гэж тэмцдэг Хятад өвөр монголчуудыг дэндүү дарлаж байна
zov ovormongolchuud mn olon jil zovj bina edniigee bid omoorohgui bol hen omooroh bilee DEMJIJ bina
Яг шударга хэлэхэд Ар Монголын хийрхэл Өвөрмонголд халдварласнаар зүгээр байсан Өвөр Монголчууд зовж эхлээд байна. Дэлхий хүний эрх гэжэ хашгираад юунд хүрсэн юм бэ? Цөөн тохиолдолд ДЭЛХИЙН ТОМ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН бизнэсийн эрх ашигт нийцүүлэн тоглодог ДЭЛХИЙН ТОМ ТОГМООЛ шүү дээ: