Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургалтанд хамрагджээ

2016 оны 12 сарын 10

“Өнөр бүл” төвийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төв, Дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн төвийн хүүхдүүд болон Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчлөлтэй 02-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч асрамж, халамж үзүүлэх, нийгэмшүүлэх талаар сургалт явуулжээ. Мөн мэргэжлийн сэтгэлзүйч, сэргээн засалч эмч, нийгмийн ажилтан нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд тусламж, зөвөлгөө өгсөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top