Бельгид анх удаа хүүхдийг нойрсуулах аргаар үхүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 08

Бельгийн эмч нар эдгэшгүй өвчнөөр өвдсөн хүүхдийг эвтанази буюу нойрсуулах бодисын тусламжтайгаар үхүүлжээ. Тус улсад насанд хүрсэн өвчтөн сайн дураараа хорвоогоос халих боломжийг 2002 онд анх хуульчилсан байдаг юм байна. Харин 2014 онд насны хязгаарыг үгүй болгосноос хойш анх удаа хүүхдэд эвтаниз хийсэн нь энэ аж. Холбооны комиссын гишүүн Вим Дистельманс энэ талаар мэдээлэл хийсэн байна. Гэхдээ тэрээр хүүхдийн нэр, нас, өвчнийг тодорхой хэлэхээс татгалзжээ.

Бельги нь эдгэшгүй өвчтэй аль ч насны хүн хүсэлтээрээ хорвоогоос халихыг зөвшөөрдөг дэлхийн цорын ганц улс юм. Сэтгэл санааны гүн хямралд орсон эмэгтэй амьдралаас явах хүсэлт гаргахад Бельгийн эмч нар эдгэшгүй өвчингүй байсныг нь үл харгалзан ёсоор болгосон баримт өнгөрсөн онд олон нийтэд ил болж байв.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦБаясгалан(66.181.189.85) 2025 оны 03 сарын 13

оос хурдхан шиг агижруулаад өгөөч дээ!!!” гэж амь тэмцэж байгаа хүний хажууд байх шиг хэцүү юм байдаггүй юм байна лээ.Нойрсуулах арга нь олон талын ашигтай.Нэгдүгээрт: Хүн шаналахгүйгээр амар тайван амьсгал хураавал өөрт нь оногдох нэгэн жаргал.Хоёрдугаарт: Ар гэр үр хүүхдүүддээ үлдээх сэтгэл санааны болон эдийн засгийн том хандив.Гуравдугаарт:Улс орны э/з-т ч багагүй хөнгөлөлт болно шүү!!!Скандиновын орнуудын э/з- ийн байнгын тогтвортой байдал нь үүнтэй их холбоотой байх.Үүнийг хүн бүхэн дэмжиж буянгийн санаачлага өрнүүлцгээхэд нэгдэцгээе хүмүүсээ!!!!

1  |  0
Bayasgalan(66.181.189.85) 2025 оны 03 сарын 13

Энэ аргаар эдгэшгүй өвчин туссан хүнийг өөрийнх нь хүсэлтээр бүрмөсөн нойрсуулах ажиллагааг ганц Бельги ч биш Скандиновын орнууд бүгд хийдэг юм байна лээ. Энэ бол хамгийн зөв,энэрэнгүй шийдвэр юм.Хорвоод хүн болж төрөх дээд аз заяа.Хүн болж төрөөд хүний амьдралаар дээд тал нь 100 гаруй жил амьдраад хүссэнч эс хүссэнч хорвоогийн амьдралыг орхин оддог нь зүй ёсны юм.Нэгэнт л амьдрах хэмжил нь гүйцчихсэн, яагаад ч нэмэргүй болчихоод өвдөж шаналж байгаа хүнийг өөрийнх нь хүсэлтээр бүрмөсөн нойрсуулах энэрэнгүй хуулийг манай хуульчид санаачлан гаргаасай.Эдгэшгүй өвчин тусчихаад ”Надыг энэ зовлонг

1  |  0
muugi(103.10.20.114) 2025 оны 03 сарын 13

manai uls iim bolmoor bnaa het ih owchindoo shanalj uheh hezeech martagddagui um bilee. uldej bga ur huuhduuded ni mash tom setgeliin daramt bolj ulddeg. bainga nudend haragdaad bdg um

1  |  0
зочин (202.72.242.5) 2025 оны 03 сарын 13

энэ бол маш зөв асуудал даа үнэхээр эдэгхгүй гэдэг нь тогтоогдсон бол хүнийг тэгж зовоож тарчлаагаад яахав дээ

1  |  0
zochin(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

barag ene ni deerdee owchindoo shanalj baihaar

1  |  0
Bb(223.39.191.136) 2025 оны 03 сарын 13

Mash enerengui huuli bn.

1  |  0
зочин(103.212.119.230) 2025 оны 03 сарын 13

Энэ чинь харин зөв юм биш үү нэгэнт эдгэхгүй юм чинь зовж байснаас

1  |  0
Zochin(103.229.122.98) 2025 оны 03 сарын 13

Xn,estoi ontsgui l yum xideg uls bna

1  |  0
нуира(119.40.97.107) 2025 оны 03 сарын 13

манайх бас ийм хуультай болох хэрэгтэй дээ, хүний зовж шаналж үйлээ үзэж байгааг хараадл олигтой асаргаа дэмжлэггүй байж байхаар.

1  |  0
zochin(202.179.23.151) 2025 оны 03 сарын 13

ene chini harin zugeer sanaa bna shuu...

1  |  0
Top