Түр болон удаан хугацаагаар гэрээ орхих гэж байгаа бол...

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 04

Сүүлийн жилүүдэд нийслэл гэлтгүйгээр хөдөө орон нутагт ч хулгайн гэмт хэрэг их гарах болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан Булган аймгийн цагдаагийн газраас “Хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж түр болон удаан хугацаагаар гэр орноо орхиж явах тохиолдол бүрт хулгайд алдагдаж болзошгүй эд хөрөнгөө байнгын эзэнтэй газар байлгах, орон нутаг хариуцсан цагдаагийн алба хаагч, хөрш айл, ах дүү, төрөл садангийн хүмүүст мэдэгдэж явна уу” гэх сэрэмжүүлэгийг гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top