Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2016 оны 12 сарын 01

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 12 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2016.12.01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр. Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Архангайн хойд, Сэлэнгэ,  Төв аймгийн зүүн хэсгээр  шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн , өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө  4-9 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 -6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө  5-7 градус хүйтэн байна.

2016 оны 12 дугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

3, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар   секундэд 18-20 метр  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top