Эл өдөр сүм, суврага барихад сайн

2016 оны 12 сарын 01

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.12.1, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: Шинийн 2
  • Наран ургах шингэх: 08.21-17.02
  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top