Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Захиргааны ерөнхий хууль”-ийн талаарх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Хууль зүйн дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Алтантуяа, Захиргааны ерөнхий хуулийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, хуульч С.Энхжаргал нар удирдан явууллаа.
Энэ удаагийн сургалт нь БОАЖЯ-ны албан хаагчдад Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсээс зохион байгуулсан цуврал хичээлийн гурав дахь удаагийн сургалт юм.
Захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй хэрхэн харилцах, үйл ажиллагааны эрхзүйн суурь зохицуулалтыг хэрхэн бүрдүүлэх талаар мэдлэг, ойлголт өгсөнөөрөө онцлогтой байв.
Хэрвээ төрийн албан хаагч нь санаатай болон санамсаргүй байдлаас болж алдаа гаргасан тохиолдолд үүнийгээ хэрхэн шийдэх, хэрхэн зорилгодоо нийцсэн, үнэн бодитой, үндэслэл бүхий захиргааны акт боловсруулах, захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд явагдаж албан хаагчид идэвхитэй оролцсон, ажил хэрэгч, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


Сэтгэгдэл ( 0 )