Төрийн банк 243 ажилтнаа цомхтгохоор болжээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан "Төрийн банк" өдгөө орон даяар 513 салбар нэгжтэй, 2.7 сая харилцагчтай, 3800 гаруй ажилтантай, 1.8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй томоохон банк болсон ч хувьчлагдах дээрээ тулаад байгаа.
Учир юу вэ гэвэл их хэмжээний төсвийн алдагдлаас үүдэн ирэх онд хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтад Төрийн банкийг хамруулсан юм. Ингэснээр ирэх оны улсын төсөвт Төрийн банкны хувьчлалаас 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан.
Одоогийн байдлаар Сангийн яамны эзэмшлийн 25 хувьд ногдох доод Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй 75 хувийг оролцуулан нийтэд нь хувьчлах доод үнийг 300 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоог Сангийн яамнаас гаргаж, хувьчлалд бэлтгэл ажлыг хангах үйл явцыг Сангийн яам, ТӨХ хамтарч хариуцан ажиллаж байна.
Уг хувьчлалын асуудлаас улбаалсан уу ямартай ч Төрийн банкны халаа сэлгээний хөдөлгөөн өнөөдөр жирийн мэргэжилтэнүүдрүүгээ чиглэв бололттой.
Тодруулбал тус банк 243 ажилтнаа цомхтгохоор мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Эдгээр нь бүгд мэргэжилтнүүд бөгөөд гэнэт цомхтголд орохоор болсон нь "зээлгүй хүнгүй" өнөө үед хүнд тусч буй нь ойлгомжтой юм. Ямартай ч тэд нэгдсэн байр сууриа тун удахгүй илэрхийлэх бөгөөд эрх зүйн туслалцаа хүсчээ.
Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 10 )
төрийн банкны үйлчилгээ их хүнд сурталтай, маш удаан, иргэдийг их чирэгдүүлдэг. ажилаа хийж чаддаггүй юмнуудыг халж, чадварлаг цомхон багаар ажиллаж болохгүй нь юу байхав
turiin bankniihan ih hynd surtaltai sh dee yalanguya buhiin urguu y turiin bankniihan ih hynd surtaltai ch dee turiin alban haagchid yamar baidag yag tyyn shig l baidag yalanguya buhiin urguu tootsoonii tubiinhniig bygdiig n uurchilbul taarna
аль нам засаг барьж байх үед ажилд орсноор нь ялгаварлан гадуурхаж, бөөн бөөнөөр нь ажлаас халж, амьдралаар нь тоглож, зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан иргэдийг талцуулж байгаа иргэдээ ялгаварлан гадуурахсан МАН-ын үйлдэл үндсэн хуулиа зөрчиж байна. Гол аюул нь ард иргэдийг талцуулж, тусгаар тогтнолд аюултай нөхцөл байдлын албаар бий болгож байна.
a.n - han yaaj halj solij baila ene halagdah gd sandrad bga humuus hun ajilgui bolgod ymu ymarch shardlgui oron gargaj torin banknd ajild orson humus dhu de
Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ынхан энэ банкийг Алтанд хувьчлан өгөх тохироог ханцуйндаа хийчихээд ажилчдыг нь халж ах дүүс хамаатан саднаа ажилтай болгох нууц санаа байх даа
Yamarch ulsad toriin bank baidag, banknii oron gej nerlegddeg sweizart hyrtel toriin bank baidag um shyy, tord suugaa malnuud meddeggui um bol medej av,,!!!!! Tor yu ch ugui bolvol uls sonono gesen yg, byh um luivarchidiin gart,,,Hatuu esergyyzeh estoi
Ийм олон хүн халчихаад тэтгэвэртээ гарсан хүнийг ажилд авсан захиралыг шүүхэд өгье энэ хүн бол ЭНХСАЙХАН захирал шүү
Ард түмнээ ажилтай орлоготой байлгана гэж амласан намыг шүүхэд өгөх хэрэгтэй худлаа амлаж хууран мэхлэж төрийн эрхийг хууль бусаар авсан гээд наад засаг чинь огцорох ёстой шүү дээ үүнийг энгийн хүн ч ойлгоно
БОЛЬЁ ОО
odoo yaltch ygyi man aasaa ochij zeeliin tulburuu avtsgaa