Гүний худгийн ус ашигладаг иргэн, ААН байгууллагын анхааралд

2016 оны 11 сарын 29

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү. Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ариуна(202.9.40.56) 2025 оны 03 сарын 13

Зуслан дээр хаяа дараад л нэл худаг.энийг зохицуулаад 10-20 айлийн дунд 1 худаг ч гэдэг юмуу тэгж зохицуулж болдоггүй юмуу байгальд ээлтэй усаа ч хэмнэмээр юмаа.

1  |  0
Top