Н.Цагаанхүү: ”Зөв боломж” компанитай хатуу хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Улсын Онцгой комисс, Дорнод аймгийн Онцгой комиссын өчигдөр зарласан хэвлэлийн бага хурлын үеэр УМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сахих журам туйлын хангалтгүй байгааг баримтаар дурдсан. Хамгийн сүүлийн жишээгээр тус компанийн ажилчдын гал тогоо, хоолны байрыг эрүүл ахуйн шаардлага хангахгүйн улмаас 2016 оны 10 дугаар 09-ний өдөр хаах шийдвэр гаргаж байжээ. Гэтэл зөрчлөө арилгалгүй ажилласан. Улмаар хүний алтан амь эрсэдсэн нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох хангалттай шалтгаан гэж үзэж, тэрбээр цаашид энэ тал дээр хатуу байр суурь баримтлахаа илэрхийлж байсан.

Түүнчлэн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 26-28-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар мөн зөрчил, дутагдлууд илэрчээ. Аймгийн МХГ, ХХҮГ, ГИХГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр "Зөв боломж” ХХК-ийн 21 дүгээр талбай дахь үйл ажиллагаанд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй олон зөрчлөөс гадна Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг нэлээд хэдэн тохиолдолд хэрэгжүүлж ажиллагаагүйг тогтоосон байна. Тухайлбал "Зөв боломж” ХХК нь Газрын тосны 19, 21 дүгээр талбайд нийт 408 ажилтныг ажлын байраар ханган ажилладаг бөгөөд үүний 212 ажилтан нь 21 дүгээр талбайд ажилладаг байна. Гэтэл эдгээр 212 ажилтны 98 хүнийг буюу  тус талбайд ажиллагсдын 46.2 хувийг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй. Амиа алдсан дөрвөн ажилтны хоёр нь, хордсон 19 ажилтны ес нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байжээ. ХАБЭА болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр байхгүйгээс гадна энэ онд хөдөлмөр хамгааллын сургалт зохион байгуулаагүй байжээ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс нь тодорхойгүй, ХАБЭА-н асуудал хариуцсан зөвлөл, ажилтан байхгүй байна.  Мөн МУ-ын ЗГ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлдэггүй зэрэг олон зөрчил илэрсэн тухай дүгнэлтийг аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Улсын онцгой комиссын ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ мэтчилэн олон удаагийн хариуцлагагүй байдал гаргаж байгаа нь хөдөлмөр зуучлал эрхэлдэг тус компанийн хувьд хүний амь нас, эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавьдаггүйн илрэл гэж ажлын хэсэг үзэж байна. Хүний амь насыг хэн ч, юугаар ч нөхөж баршгүй. Амьдралаа залгуулж, ар гэрээ тэжээж явсан гурван залуу, үр удмаа ч үлдээж амжилгүй хорвоог орхисон нэг залуугийн төлөө "Зөв боломж” ХХК ямар хариуцлага хүлээх тухай асуудал энэ үеэр мөн хурцаар тавигдаж байлаа.

О.Туяа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(163.172.223.200) 2025 оны 03 сарын 13

Ийм новшийн амьтаныг боомтын даргаар томилж доошоо орох гэж мэргэжлийн хяналт. Энэ хүнд бусдыг гүтгэхээс өөр чадах юм байхгүй.

1  |  0
Зочин(217.23.14.168) 2025 оны 03 сарын 13

Атаа хорсолд тархи нь сүлэгдсэн хүний хүслийг гүйцэлдүүлэн Б.Отгонцэцэг гээч этгээдийг Буянт-Ухаа боомтод дарга сэтэртэнээр тавьж буй нь мэргэжлийн хяналтын байгууллага нь боловсон хүчний доройтолд орсон мэт болгож байна. Цаашлаад төрд итгэх түмний итгэлийг үгүй хийж буй МАН улс орон битгий хэл нэг байгууллагын гал алдуулахгүй авч явж чадахгүй гэдэгт улам ихээр итгэж байна. Ингэж төр түмэн бүхэл бүтэн системийг доромжилж байгаа бол Н.Цагаанхүү та хариуцлагаа хүлээж ажлаа өгнө үү. Архичин, хулгайч, худалчингууд яасан өнгөтэй явдаг хорвоо вэ? Шудраг бус бүхэнтэй эвлэрэгч ийм удирдлага энэ үед мандаж байна.

1  |  0
Зочин(62.102.148.67) 2025 оны 03 сарын 13

Атаа хорсолд тархи нь сүлэгдсэн хүний хүслийг гүйцэлдүүлэн Б.Отгонцэцэг гээч этгээдийг Буянт-Ухаа боомтод дарга сэтэртэнээр тавьж буй нь мэргэжлийн хяналтын байгууллага нь боловсон хүчний доройтолд орсон мэт болгож байна. Цаашлаад төрд итгэх түмний итгэлийг үгүй хийж буй МАН улс орон битгий хэл нэг байгууллагын гал алдуулахгүй авч явж чадахгүй гэдэгт улам ихээр итгэж байна. Ингэж төр түмэн бүхэл бүтэн системийг доромжилж байгаа бол Н.Цагаанхүү та хариуцлагаа хүлээж ажлаа өгнө үү. Архичин, хулгайч, худалчингууд яасан өнгөтэй явдаг хорвоо вэ? Шудраг бус бүхэнтэй эвлэрэгч ийм удирдлага энэ үед мандаж байна.

1  |  0
Зочин(171.25.193.78) 2025 оны 03 сарын 13

Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана гэж амалж ажилдаа орсон хүн Буянт-Ухаа боомтод Б.Отгонцэцэг гэх хүнийг дарга даамлаар тавьдаггүй л юм. Төрийг ингэж битгий хүүхдийн тоглоом болго. Ичмээр. Архичин гэх шалгуур тавьсан бол иймтэрхүү хүн томилогдох л байх.

1  |  0
Зочин(79.172.193.32) 2025 оны 03 сарын 13

Буянт-Ухаа боомтын талаар яриад байгаа бололтой. Мэргэжлийн хяналтын түүхэнд хамгийн харалган шийдвэрийг энэхүү даргын үед гарлаа. Б. Отгонцэцэг гэх хувийн язгуур эрх ашигаа нэн тэргүүнд тавьдаг ийм хүн томилогдон ажиллах гэж байгаа нь МАН хамаатан садангийн системээр ажилд томилгоо хийж байгаа нь харагдана. Худал хуурмаг, шудрага бус байдал газар авлаа. :-@

1  |  0
Зочин(185.100.87.44) 2025 оны 03 сарын 13

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ засгийн газрийн үед уруудан доройтох учиртай байждээ. Садан төрлийн хэлхээнд тулгуурлаж албан тушаалын томилгоог хийдэг, дарга даамал садан төрөлтэй нь одоо миний дарга болох тохироо бүрдлээ гэж даналздаг. Гэвч хувь хүний хувьд төлөвшөөгүй, худал ярьж хууран мэхлэх замаар амьжиргаагаа залгуулдаг этгээдүүд энэ нийгмийн сүүдэр болж байна. Ингэж сагаж савсалзаж амьдрах тийм аз жаргалтай байдаг юм байх. Үүний нэг тод жишээ бол гишүүн Учралын эхнэрийн ээжийн эгч гэх хэлц юм.

1  |  0
Зочин(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

Төрийн албыг төрлийн алба болгоод дуусаж байгаа нөхөд юм. Хамгийн асуудалтай хариуцлагагүй удаа дараа сахилга ёс зүйн асуудалд орооцолдож байсан этгээдүүдийг олж тавих нь энэ намын бодлого юм байна. Итгэл алдарч байна. Танилтай талтай их хурлын гишүүдийн хасаатан садан л томилдогдож ажил унагадаг хорвоо юм байна.

1  |  0
худлаа мэдэгдэл(202.131.226.86) 2025 оны 03 сарын 13

худлаа да дандаа ингэж сүржигэнж байгаад л буцаад л үйл ажиллагаа нь эхэлдэг биздэ

1  |  0
zochin(66.181.184.52) 2025 оны 03 сарын 13

Khileer khimiin bodisiig yaj oruulj irsen bol ....

1  |  0
zochin(103.26.194.91) 2025 оны 03 сарын 13

za daa deeeree hamgaalaltgui bol naad kompani bol budaa bolno zub harin hamgaaalalttai bol hudlaa shurjigneed l ongorno doo er ni hileer yu orj irj bgaag hayanah hergtei shuu dee zarim arhinii uildberuud bas spirt oruulj irj bj magad tagnuul muu ajillaj bna za tagnuuliin bguulga bhgui biluu kk kk

1  |  0
Top