Өнөөдөр 16:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим сумдын асуудалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж.
Үүнээс гадна үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордож, хүний амь хохирсон ноцтой хэргийн талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бас байна. Асуудлыг сануулбал энэ сарын 24-нд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордож, дөрвөн хүний амь хохирсон хэрэг гарсан юм.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )