“Эрдэнэт”-ийг зуун хувь эзэмшсэн монголчууд өр төлбөрөө авч эхэллээ

2016 оны 11 сарын 28

Ерээд оны үед Эрдэнэт үйлдвэр 10 сая долларын зэсийн баяжмал Казакстан улсад нийлүүлсэн ч мөнгөө авч чадалгүй өдийг хүрснийг бид саяхан л мэдсэн.

Оросын талын эзэмшдэг байсан 49 хувийг монголчууд худалдан авч, зуун хувь манай өмч болсон хойно л Эрдэнэт гэх том капиталын ар өвөрлүү өнгийж, бодит мэдээллийг нээлттэй авч болохоор боллоо.

Энэ хүрээнд, бид дандаа өр төлбөрт унасан биш, бас олон газраас их, бага авлагатай болохоо мэдэж авсан. Тэдгээрийн нэг бол Казакстан улсаас авах ёстой 10 сая долларын асуудал байв. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр удаа дараа шахаж шаардсан.

Ингээд Эрдэнэт үйлдвэр 10 сая долларын авлага аавах болсон таатай мэдээг удалгүй хүлээн авсан билээ. Манай талд тушаах ёстой энэхүү төлбөрийг өдий хүртэл төлөхгүй байсан цорын ганц шалтгаан нь Оросууд 49 хувийг нь эзэмшдэг байсантай холбоотой. Харин түүнийг монголдоо авчирснаар өр төлбөрийг барагдуулах ажил ийнхүү шуурхай шийдэгдсэн юм.

С.Сарантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top