Анхааруулга: Хордсон иргэд гемодиализын эмчилгээ хийлгэж байна

2016 оны 11 сарын 28

Дорнод аймагт Халхгол суманд цөөнгүй иргэн согтууруулах ундаатай андууран химийн бодис уун хордож, зарим нь амь эндсэн харатсалтай хэрэг гарлаа.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл мэдэгдэх шингэн зүйлд 20 гаран иргэн хордсон бөгөөд дөрвөн иргэн нас барсан байна.

Харин Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр одоогийн байдлаар хордсон 24 өвчтөнийг илрүүлж, таван өвчтөнг гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэдгийг мэдээллээ.

Одоогоор тухайн шингэн зүйлийг яг ямар бодис болохыг тогтоогдоогүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгаа аж.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top