БЗД-ийн Онцгой комисс хуралдлаа

2016 оны 11 сарын 26

Үргэлжлэн орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсч, зарим газруудад тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон тулд Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, давс бодисын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хурлаар авч хэлэлцсэн юм.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал унтраах 35, 63 дугаар ангиуд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Түүнчлэн Замын цагдаагийн хэлтэс зургаан ээлжээр ажиллаж байгаа тухай мэдээллийг Онцгой комиссын хурлын үеэр онцолж байсан.

Өнөөдрийн байдлаар, дүүргийн 11,17, 20, 23, 28 дугаар хороо буюу Улиастай, Хонхор, Хужирбулан, Да Хүрээ, Гачуурт тосгонд  замын мөстөлт, халтиргаа гулгаа их байгаа тулд яаралтай цас мөсийг арилгаж, давс бодис цацахыг үүрэг болгов.

Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх газрын цас мөсийг цэвэрлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо. Мөн гудамж талбайн цасыг яаралтай цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох хэлтэс, албадад дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа даалгасан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуун(202.9.43.252) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдаваад ажил бүү өг ЗАЙЛУУЛ

1  |  0
Top