Малын бүртгэл, ээмэгжүүлэлтийг сайжруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Франц улсын Хүнс хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд энэ сарын 21-25-ны өдрүүдэд Франц улсын мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан,  шинжээч  M Rehben малын бүртгэлийн системийн чиглэлээр Мал эмнэлэг, үржлийн газарт ажиллаж байна. 

M Rehben нь Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд Пилот (Pilot) төсөл хэрэгжүүлэхээр Монгол Улсад хэрэгжиж байгаа малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлын өнөөгийн байдалтай танилцаж малын ээмэгний дугаар, мал бүртгэлийн системийг сайжруулах, Пилот төсөл хэрэгжүүлэх бүс нутгийг сонгох зэрэг ажлыг хийж байна.

Эх сурвалж: Мал эмнэлэг үржлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top