УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан. Ингэснээр тухайн өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэх юм.
Гэтэл уг тэмдэглэлт өдөр нь амралтын өдөр таарсан тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар амрах өдрийг наашлуулж арваннэгдүгээр сарын 25-нд буюу баасан гарагт бүх нийтээр амраахаар шийдвэрлэлээ.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 7 )
амралт архидалт болно доо. Арай дэндүү амрах юмаа. Яаж өөдлөх билээ
Amrasan ch amragui ch yalgaa alga arai uur zuw zuitei zuil huraldanara shiideech archagui iimhen zuil yariad bdg mongol uls tsaana chini sunuluu eswel 1 ulsiin kolon bolloo shdee
Бага балайт та нар зам хаалгаж ард түмнийг хохироохоо л боль тэгвэл баярлая
Энэ өдрийг тэмдэглэх ёстой.Манай дарангуйлагч төртэй ч байсан ардчилсан ч байсан улс болж үндсэн хуультай л болсон өдөр. Харин энэ өдрийг монголын түүхнээс баллаж хаях санаархагч нар бахархалын өдөр гэж өдөр зохиож бүдэгрүүлэхийг оролдсон. Бас 1921 оны хувьсгалыг 1911 оныхтой харьцуулан түүнийг дөвийлгөж түүхэн ач холбогдлыг алга болгохыг оролдсон. Харин 1991 оны төрийн эргэлтийг ардчилсан хувьсгал хэмээн дээрхи түүхт үйл явдлуудын дээр тавьж түүний удирдагч Баатар БАт-ҮҮЛ,Элбэгдорж гэж Чингис хаантай эн зэрэгцэхийг санаархсан үйлдэл гэлтэй
Сайн байна баярлалаа
аж ахуйн нэгжид халтай шийдвэр. төрийнхөн тэртэй тэргүй ажиллах биш иргэдийн мөнгийг зүгээр авна. давхар дарамтад оруулах юм байна даа
ЁСТОЙ БАЛАЙ ШИЙДВЭР БАЙНА. НӨХӨЖ АМРААД БАЙВАЛ АЖИЛ ХИЙХГҮЙ НЬ ДЭЭ.