Тамхинд хамгийн өндөр албан татвар ногдуулдаг орнуудыг нэрлэлээ. Жагсаалтыг 86 хувийн татвар ногдуулдаг Босни Герцоговин тэргүүлж, 85 хувийн татвартай Израиль, 84 хувийн татвартай Словак удаалсан байна. Дээрх гурвын араас Болгар, Польш, Турк, Эстон, Финланд, Чили, Герман жагсчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чармайлтын үр дүнд сүүлийн жилүүдэд тамхины эсрэг кампанит ажил эрчимтэй явагдаж байна. Улс орнууд тамхинд ногдуулах татварыг нэмж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглож байна. тамхины компаниудын хувьд сурталчилгааны ганц том арга хэрэгсэл байсан “Формула 1” авто уралдаан ч энэхүү аянд нэгдээд байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар, хөнжингүй орнуудад тамхинд ногдуулдаг татварыг 10 хувиар нэмэхэд эрэлт дөрвөн хувиар буурдаг зүй тогтолтой болохыг тогтоожээ. Тиймээс тамхинд ногдулах албан татварын хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжийг орлого багатай орнуудад хүргүүлдэг юм байна. ДЭМБ энэ байдлаар цааш ажилласаар 2020 он гэхэд нэг хайрцаг янжуурын үнийг 34 ам.доллар болгох зорилт тавиад байгаа бөгөөд биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Ингэж байж л тамхины хэрэглээ буурч, мэдэгдэхүйц үр дүн гарах гэнэ.
Манай хойд хөрш ОХУ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч хууль батлагдсанаас хойш тамхины худалдаа, үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өсч, хэрэгжээд таван сар өнгөрөхөд хуурамч тамхины үйлдвэрлэл хэрээс хэтэрчээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
тамхичин иргэний тоо олон байна гэдэг тухайн орны иргэдийн ядуу гуйлгачин дүр төрхийг харуулдаг гэсэн шүү. Иргэд нь эрүүл мэндийн боловсролоор дорой, тэвчээр муутай, хахуульд амархан автагдагддаг бол тамхи их татдаг гэсэн үзүүлэлт баЙДАГ ЮМ БИЛЭЭ.