Н.Энхбаярыг яллаж байсан М.Алдар С.Зоригийн хэргийг шүүх болсон нь хэний захиалга вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 23

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн учиг 18 жилийн турш үл тайлагдан хууль хүчний байгууллагынхан шалгасаар өдгөөг хүрсэн. Тэгвэл саяхан тус хэрэг шийдэгдэх шатандаа орж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нд шилжүүлсэн билээ. 

Тодруулбал, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр Орхон аймгийн харьяат нэр бүхий гурван иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. 

Нууцын зэрэглэлтэй тус хэргийг шүүх шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн  Ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсон. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 30 хоногийн дотор шүүгч хэрэгтэйгээ  танилцаж хурлын товыг гаргах эсвэл  шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах шийдвэрийг гаргадаг аж. 

Шүүгч М.Алдар нь Ховд аймгийн гаралтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогджээ.

Тэрээр  2012 онд МАХН-ын дарга Намбарын Энхбаярт үүсгэсэн хэрэгт шүүгчээр оролцож байсан юм.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу  “Шар хад”-ны эцэст хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн А.Идэрзаяад холбогдох хэргийг М.Алдар шүүж, шийдвэрлэж байсан билээ.

Мөн Увс аймгийн Давст сум дахь цэргийн 0245 дугаар ангийн “Мөнхцахир”  заставт  Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар  цэргийн алба хааж байх үедээ орлогч дарга болон харуулын даргаа буудан хөнөөсөн хэргийг шүүж байсан байна. 

Шүүгч М.Алдар яагаад С.Зориг агсны хэргийг шүүх шүүгчээр томилогдов гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Албаныхны хэлж байгаагаар "Хэргийг шүүх хуваарилалтыг тус дүүргийн шүүгч нарын зөвлөгөөнөөс баталсан тогтоолын журмын дагуу хийсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч үүнийг  "санамсаргүй хуваарилат бус улс төрийн нөлөө орсон томилгоо байж болзошгүй" хэмээн зарим эх сурвалж өгүүлж буй юм. 

Ингэж хардах мэдээж үндэслэл бий. Учир нь улс төрийн болоод олон нийтийн анхаарлыг өнөө хэр татсаар ирсэн тус нууц хэргийг хуваарийн дагуу таарах хэнбугай ч хамаагүй шүүнэ гэж хэрхэвч байхгүй. Чадалтай, чансаатай шүүгчийг томилох нь тодорхой. Харин энэ томилгоонд хэний нөлөө оров гэдэг нь магадгүй тус шүүх хурлын дараа тодорхой болох биз ээ. 

 Ямартай ч 18 жилийн турш тайлагдаагүй  тус хэргийн үнэн мөнийг М.Алдар шүүгч дэнслэх нь.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saruul(182.160.4.79) 2025 оны 03 сарын 13

Elberdorjtoi holbootoi hvn bish v shvvh shudarga bh boltugai

1  |  0
zochin(59.9.122.109) 2025 оны 03 сарын 13

chinges haani ued baga yastanguudiig howdiin zug tsolj bsan gesen yagaad gewel hamag muu muuhai buhen baga yastangaas gardag bolhoor bas dain bolhod hamgiin turuund tulaand oruuldagbsan gesenhowdiin ondor mastan achdaa ingej yarisan bsan gesen

1  |  0
dagdan(59.153.87.199) 2025 оны 03 сарын 13

”Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 30 хоногийн дотор шүүгч хэрэгтэйгээ танилцаж хурлын товыг гаргах эсвэл шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах шийдвэрийг гаргадаг” гэж бичсэн байх юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225.3-т зааснаар хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 233.1-д зааснаар ”Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ” гэж заасан байгаа шүү дээ.

1  |  0
цаг хугацаа шудраг ш(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Ай да энэ их нүглийг дааж чадаж амьдрах хэрэгтэй дээ гол нь шудрага шүүж чадвал сайн хэрэг харин хүн хэлмэгдүүлвэл тэр нүгэл нь үхсэн ч үр хүүхэдэд нь тусдаг гэж байгаа шүү

1  |  0
tuya(122.201.24.192) 2025 оны 03 сарын 13

elbegeed heregtei bj dee.

1  |  0
UUU(73.200.133.242) 2025 оны 03 сарын 13

80аад онд Мягмар гэгч прокурор Отгонбаяртай хамтран баахан хүнийг гүтгэж шүүхээр таслаад сүүлд нь өөрөө шоронд орсон,Тэрэн шигл юм болж бна, Үнэн юм алга энэ хэргийг зүгээр хааж байна, ЭНЭ бол чинь ҮНЭН БИШ

1  |  0
TomaЗочин(103.57.92.182) 2025 оны 03 сарын 13

Aldar henii ch gar hol bolohgui. Hovdiin garaltai gej hudalaa yriad hereggui. Udam ,ugsaa,suuri humuujil saitai huu shuu.

2  |  0
Z(172.58.17.125) 2025 оны 03 сарын 13

Shyygdegch shhygchee solij bolno bizdee? 2 gemgyi hyniig zoligt gargaj havtast hergiig haah ni dee. Esvel ter 2 t ih hemjeenii mungu ugch hergiig hyleegeed or suraggyi alga bolgoh biz.

1  |  0
Чингис хааны үр сад(153.150.183.224) 2025 оны 03 сарын 13

Манай улсыг энэ баруун урд хязгаарын нэг нөхөр үнэн сүйтгэж гүйлээ шүү. Хаант засагтай болгоод авчих нь ээ ер нь. Удахгүй буухаасаа өмнө бүгдийг цэгцлэх гэж байгаа юм шиг л байна. Тэгээд хөөрхий гэмгүй хүмүүсийг л битгий захиалгаар холбоод шоронд хийж, амьдралаар нь тоглоосойдоо. Энэ шүүгч залуу бол угаасаа хогийн юм хийж гаршцан гар байгаан байна л даа, тэрүүгээр бүүр гэдэс нь цэрийтлээ дүүрч.

1  |  0
Aldar(182.160.40.51) 2025 оны 03 сарын 13

Ene nuhur tgvl butehgui hun bn hudal huuramch mededj Huzuuguin zahualga hen ch oilgono medne

1  |  1
irgen(202.179.23.35) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj

1  |  0
о(66.181.184.111) 2025 оны 03 сарын 13

эрдэнэтийн ТУЗ ийн гишүүн дэмбэрэл захчин юм байна

1  |  0
selenhe(103.229.120.192) 2025 оны 03 сарын 13

Ene bol Elbegdorjiin hvn bn da chaavaas

1  |  1
Гөлөг(82.72.118.104) 2025 оны 03 сарын 13

Энэ бол мэнгэт Нямдоржийн гөлөг.

1  |  1
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Цаг цагт муухай амьтан олддог. 37 онд хүн буудаж явсан улсын сүнс хаа сайгүй. Ихэнх нь МАН.ын гишүүн болоод одоо цагт ч эх орлнчдыг намнах үүргээ гүйцэтгэж байгаа

1  |  0
ховд(122.201.24.90) 2025 оны 03 сарын 13

Энэ бол цэвэр захиалгаар хийгдэж бгаа нь харагдаж бга.НЭнхбаярын шүүгч яахаараа энэ хэргийг шүүгч болдог билээ.Элбэгдоржийг.мнголчууд бүгд мэдэж бгаа шдээ

1  |  1
Иргэн(150.129.142.52) 2025 оны 03 сарын 13

Энд Амаржаргал ямар хамаатай юм. Жинхэнэ нэр хүнд, үйл хөдлөлөөр цэвэр хүнийг үндэслэл гутаах шаардлагагүй. Үүнийг бичигч Та ч НОЦТОЙ юм билүү. МАН- ул шагайгч захиалаг ч ч юм билүү

1  |  0
Baaskaa(211.36.142.219) 2025 оны 03 сарын 13

Ene bl tseber huibaldaan bgaa ene hvn bl mash ih hemjeenii mngo tgrg abtsn bga tsaad zahialagchiin tod bolgoh heregteishd olon niited.za tgd etsetsdn shaal gem zemgui hvn deer abaachij tohood ain tgd hergiign haalaa gj solioroh bhdaa

1  |  1
l(66.181.184.157) 2025 оны 03 сарын 13

ene hoshgoruulagch bushuuhan zailaasai

1  |  1
ХХ(103.26.193.21) 2025 оны 03 сарын 13

ШҮҮХИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ХОВДЫН ЗАХЧИН, ЭЛБЭГЭЭ,АЛДАР,ЦАГДААГИЙН ДАРГА БАЙСАН БИЛЭГТ,ТАВАНТОЛГОЙ,ОЮУТОЛГОЙГ САМУУРУУЛСАН САЙХАНБИЛЭГ ХОВДЫН ЗЭРЭГИЙН ГАРАЛТАЙ ЗАХЧИН,ЭНЭ ЗАХИАЛГЫН ШҮҮГЧ АЛДАР ЗАХЧИН, АН-ХАА ЭСРЭГ ҮРГЭЛЖ МАН-ТАЙ НИЙЛДЭГ ШИНЭЧИЛЭЛЭИЙН ЗАСГИЙГ ОГЦРУУЛХАД ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН АМАРЖАРГАЛ ЗАХЧИН. ЭД НАР НИЙЛЭЭД МОНГОЛЫН САМАРЧ ХҮМҮҮСИЙГ ШОРОНГООР ТЭР ДУНДАА АН-ХАНЫГ НАМНАЖ БНА. ЗАХЧИНГУУД ИНГЭЖ БАЙЖ НЭГ ХЯДУУЛАХ НЬ ДЭЭ. КОМООРОО ХИАРНА ДАА.ОДОО ЮУХАН БАЙХАВ6-7 САРЫН ДАРАА ГӨЛӨГ БОЛЦГООНО.

1  |  1
zochin(202.9.42.110) 2025 оны 03 сарын 13

ebe giinh

1  |  1
Top