Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятад улс эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй

2016 оны 11 сарын 23

Далай ламын айлчлал Хятад-Монголын харилцаанд ан цав суулгасан ч эдийн засагт нөлөөлөхгүй

Өнгөрөгч баасан гаригт эхэлсэн 14-р Далай ламын Монгол улсад хийсэн айлчлалыг Хятад-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт гээд улс орны нэн чухал харилцаанд таагүй нөлөө үзүүлнэ хэмээх дүгнэлтийг хийгээд байна.

Хоёр орны эдийн засгийн хэлэлцээрээр Монгол улс Хятадаас 4.2 тэрбум долларын зээл хүсээд байгаа үеэр тус айлчлал хийгдсэн аж.

Дөрөв хоног Монголд айлчлах төлөвлөгөөтэй ирсэн Далай лам бямба гаригт Улаанбаатар хотын Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олноо айлтгал хийсэн бөгөөд Далай ламын хэвлэлийн төлөөлөгч “Цэвэр шашны ажлаар айлчилсан тэрээр төрийн удирдлагуудтай албан ёсны ямар ч уулзалт хийхээр төлөвлөөгүй” гэж Associated Press-т мэдээлжээ.

Сүсэгтэн олон түүнтэй уулзахаар хүйтнийг л үл ажран алс холын замыг туулан ирсэн байлаа.  

Хар мөрний Ази судлалын хүрээлэнгийн захирал Да Зиганг:

“Далай ламын Монголд хийсэн айлчлал зам тээвэр, дэд бүтцээ хэлэлцээрийн дагуу хамтран хөгжүүлж байсан найрсаг харилцаанд цав суулгаж байна.

Хятадын бодлогыг эсэргүүцэгч, Түвдийг салан тусгаарлах бодлогыг дэмждэг Далай ламын “цэвэр шашны” гэж нэрлээд байгаа айлчлалыг тайлбарлаж буйгаар нь хүлээн авах боломжгүй” гэж Global Times-т ярьжээ.

Харин Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуанг баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Монголын талаас хоёр улсын хамтын ажиллагаанаас илүү Түвдийн асуудлаар монголчуудыг санаа бодолд нөлөөлж, уриалан дуудахыг тэвчинэ гэсэн амлалтаа хүндлэх байх. Гэсэн ч Далай ламд Монголд айлчлах боломж олгоогүй нь дээр байсан юм.

Хятад-Монгол-Оросын гурван улсын хооронд байгуулсан олон талт хэлэлцээр цаашид ч хэвийн үргэлжилнэ.

Монгол улс, АНУ, Зүүн хойд Азид чухал үүрэг гүйцэтгэдэг Хойд Солонгос, Япон улсуудтай найрсаг харилцаатай учир манай улсын зүгээс Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авах боломжгүй.

Монголын эдийн засаг Хятадынх дээр тулгуурлан хөгжиж байгаа учир Далай ламын Монголд хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд хохирол учруулж чадахгүй гэлээ.  

Хятадын төр засгаас Монгол Улсыг хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг айлчлахыг хориглохыг уриалсан юм. Урьд нь Далай ламын айлчлалаас шалтгаалж Хятад улс 2002 онд хилээ хааж байсан бол 2006 онд Бээжингээс Улаанбаатар луу хийх нислэгийг цуцалж байсан  билээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын зүгээс хоёр ч удаа эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ. Тус улс Далай ламын айлчлал хийж байгаа оронд эсэргүүцсэн бичиг явуулдаг юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ айлчлал манай Засгийн газартай холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Дэлхий дахинаа хүндлэгдсэн 81 настай Дээрхийн гэгээнтнийг Хятадын эрх баригчид Хятадаас Түвдийг салан тусгаарлах бодлогыг дэмждэг тэрслүү үзэлтэн хэмээн буруутгадаг билээ.  1959 онд Хятадын удирдлагыг эсэргүүцсэн бослогын үеэр Түвдийг орхисон Далай лам одоо Энэтхэгт амьдарч байгаа юм.

У.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(182.160.39.62) 2025 оны 03 сарын 13

Muu hyataduud novshiin umaa undur nastai mash uhaalag hun umsan dalai bagsh mini

1  |  0
зочин(202.126.91.98) 2025 оны 03 сарын 13

хятадууд монголыг богд могдоо тодруулаад л шарын шашныхаа хэдэн номыг уншаад мунхаг мухар сохор байхад дуртай шдээ. м.энхболд хятадуудаас зөвшөөрөл авч байж оруулж ирсэн юм бишүү

1  |  0
zochin(139.5.218.61) 2025 оны 03 сарын 13

ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО

1  |  0
Top