Манай улсад үхрийн махан бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлт тавилаа

2016 оны 11 сарын 23

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро тэргүүтэй төлөөлөгчдийг /2016.11.22/ хүлээн авч уулзлаа.

Мияаконожо хотын хувьд үхрийн махан олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай юм байна. Уг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажлын хүрээнд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Элчин сайдын яамаараа дамжуулан сурталчилгааны ажил зохион байгуулсан гэдгээ Иший Ёшихиро Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцууллаа. 

Иший Ёшихиро “Манай бренд үхрийн мах нь дэлхийн олон оронд танил болсон бүтээгдэхүүн. Япон улсын махны хэрэгцээний 5/1 хувийг дангаараа хангаж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг маш чухал юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Та бүхний үйл ажиллагааг манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Овоо(202.9.43.198) 2025 оны 03 сарын 13

Хоорхии минь Мах консервыг нь хотын мэр импортлож ард тумэндээ унэгуи тараачихна гэж оилгож дээ Манаи дуракууд тосвиинхоо монгоор оруулж ирээд ядуурлыг бууруулж бна энэ тэр гээд шоудаж мэднэ шуу Аихтар япон худалдаачин тооцоолсон л баих

1  |  0
Батаа(103.229.123.121) 2025 оны 03 сарын 13

Бага тэнэгтээрээ нөхдүүд минь .Бид эх орныхоо махыг барахгүй |МАЛ| БАЙЖ.Япон мах идээлээ юу хө.

1  |  0
tuuk(59.153.113.26) 2025 оны 03 сарын 13

yu soliorood bgaa novsh ve.delhiid mongol shig shine mah iddeg uls hovor shuu dee

1  |  0
Зочин(202.131.227.50) 2025 оны 03 сарын 13

Хятад тахиа.солонгос гахай.одоо япон үхэр.юу болж байнаа.та минээ

1  |  0
Top