Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг шалгажээ

2016 оны 11 сарын 23

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нараас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалууд хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхэд  шалгалт хийжээ.

Шалгалтаар 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын байдлаар захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 183 материалыг хянахад Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчил гаргагчид хуульд заасан эрхийг нь танилцуулдаггүй, зөрчлийн тухай тэмдэглэл нь мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн тул хууль зөрчсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top