“Баруун Монгол энержи” компани Герман, Монголын хамтарсан "SaxEnergy Mongolia" компаниуд Увс аймгийн Улаангом хотноо 60 мегаваттын хүчин чадалтай цахилгаан, дулааны станц барих гэрээнд гарын үсэг зуржээ. Шинээр байгуулагдах цахилгаан станц нь гибрид буюу нүүрснээс гадна салхи, нарнаас цахилгаан эрчим хүч гаргах гурвалсан технологитойгоороо илүү шинэлэг юм байна.
Монгол Улс ОХУ-аас 2014 онд 1349.2 сая кВт цаг эрчим хүч импортолж 14 сая ам.доллар төлсөн гэсэн баримт бий. Ялангуяа баруун бүсийн аймгууд эрчим хүчний хэрэгцээнийхээ үлэмж хувийг ОХУ-аас импортолдог. Тэгвэл шинэ станц баригдсанаар импортлох шаардлага үгүй болж, дээр дурьдагдсан хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх боломж бүрдэж байгаа юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Баруун Монгол энержи” компани 120 сая еврогийн зээлийг 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулах үүрэг хүлээжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )