Г.Ууганбаяр: Дараагийн удаа цас ороход ийм байдал үүсэхгүй

2016 оны 11 сарын 23

Цас их хэмжээгээр орсны улмаас хальтиргаа, гулгаа үүссэн. Үүнээс сэргийлж ямар арга хэмжээ авч байгаа талаар Захиргааны ажлын албаны хот тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяртай ярилцлаа. 

Хальтиргаанаас үүдэлтэй осол аваар маш их гарч байна. Үүнээс сэргийлж ямар арга хэмжээ авч байна вэ?

- Өнгөрсөн 10-р сарын 14-нөөс 11-р сарын 21-ны байдлаар Улаанбаатарт 15 удаагийн цас орсон байна. 2015-2016 оны өвөл нийтдээ 13 удаагийн цас орсон. Гэтэл өвлийн эхэн сард 15 удаагийн цас орж, орох орохдоо хоёр өдөр дарааллан шөнө орлоо. Үүнээс үүдэн хальтиргаа гулгаа үүссэн. Гол хийж байгаа ажил гэвэл энэ сарын 19-20-ныг шилжих шөнө яаралтай арга хэмжээ авсан. Тухайлбал, төвийн зургаан дүүрэг, хот тохижилтын 86 техник хэрэгслийг цуглуулж, 300 гаруй ажилчнаар хотын томоохон гол замуудын цас мөсийг цэвэрлүүлсэн. Хот тохижилтынхон өөрсдийн хариуцсан замынхаа цасыг өдөр болгон цэвэрлэж байгаа боловч бүх гудамж талбайг хамарч чадахгүй байна. Тийм учраас Батлан хамгаалахын яам, Монголын оюутны холбоо, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг цас цэвэрлэхэд уриалж байна. Тухайлбал, ахлах ангийн сурагчдыг сургуулийн ойр орчмоо цэвэрлэхийг, оюутнуудад явган хүний зам, гудамж талбайг хариуцуулж цэвэрлүүлэх юм. Замын ойр орчмыг Батлан хамгаалах яамны 500 гаруй цэрэг, 33 техник хэрэгсэлтэй цэвэрлэнэ. Ямар ч байсан энэ тав дахь өдөр нийслэлийн бүх гудамж зам талбайн хальтиргаа гулгааг арилгахаар ажиллаж байна. 

Гэмтлийн эмнэлэгт өдөрт 200-300 хүн хальтирч унасны улмаас очиж байна. Байдал гэнэт яагаад ингэтлээ муудах болов?

- Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ сарын 13-14-нд орсон цас их хэмжээгээр орсон. Улаанбаатар хотын хэмжээнд 116 гудамж бүх төвийн зургаан дүүрэгт хот тохижилтынхон өөрсдийн хариуцсан зам талбайдаа өглөөний 04:00-аас эхэлж бодис цацсан. Зөвхөн хот тохижилтын газраас гэхэд л 100 тонн бодис цацсан. Шөнөдөө их хэмжээний цас орж, хүйтэн байгаа учраас бодисын үйлчлэл цастай холилдож бүрэн гүйцэд хайлуулж амжаагүй байтал хасах -37 градус хүртэл хөрч байна. Үүнтэй холбоотойгоор  замын хальтиргаа гулгаа их болсон. Үүнийг арилгахын төлөө бид өдөр шөнөгүй тэмцэж байна. 

-  Одоогоор манайд бодис, давсны нөөц бий юу. Жилд ер нь хэдэн тонныг нөөцөлдөг юм бэ?

-  2015-2016 онд 1000 тонн бодисыг 13 удаагийн цас оролтод зарцуулсан байдаг. Өмнөх удирдлагууд 2016-2017 онд 476 тонн бодистой байхад болно гэж үзэн урьдчилсан байдлаар бэлдсэн байсан. Энэхүү цаг үеийн нөхцөл байдлыг Нийслэлийн засаг дарга үнэлж, нэмэлтээр 598 тонн бодис авах яаралтай арга хэмжээг авсан. Эхний 198 тонн бодис ОХУ-аас энэ сарын 28-нд вагоноор тээвэрлэгдэн ирнэ. Үлдсэн хоёр өдрийн хугацаанд 100 тонн давсыг хотын гудамж, талбайгаар цацах ажлыг зохион байгуулна. 

-  Яг одоо бодис, давсны нөөц байхгүй гэж ойлгож болох уу?

-  Одоогийн байдлаар 20 тонн бодисын нөөц бий. Давсны нөөц нь дүүрэг болгон дээр харилцан адилгүй байдаг. Улаанбаатар хот тохижилтын газар бодисын нөөцийг бүрдүүлсэн байсан. Одоо бодис хүрээд ирэхээр ямар ч асуудалгүйгээр дараа дараачийн цас ороход арга хэмжээг авах болно. Мэдээж бүх бэлдсэн зүйл дуусдаг. Маш их хэмжээний цас орсон нь бодис дуусахад нөлөөлсөн. Одоо арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авна.

-  Бодисоо хаанаас авдаг вэ? Нийслэл төсөв хөрөнгөгүй байдал бодис авахад нөлөөлсөн үү?

-  Өмнөх удирдлагууд Хятадаас бодис авч байсан. Хэчнээн нийслэл төсөв хөрөнгөгүй болсон ч гэсэн Засаг даргын нөөц хөрөнгөөс энэхүү төсөв хөрөнгийг шийдэж байгаа. Мөнгөгүй гээд хальтиргаа гулгаатай замтай явж болохгүй. 

Өмнө нь бодис асгаж, цас цэвэрлэж байгаа машин ганц нэг харагддаг байсан. Гэтэл одоо харагдахгүй байна. Одоогоор хэчнээн техник хэрэгсэл, ажиллах хүч байгаа вэ?

- Ер нь нийслэлийн хэмжээнд төвийн зургаан дүүрэг, хот тохижилтын газартайгаа нийлээд 610-630 зам талбайн үйлчлэгч ажиллаж байна. Техник хэрэгслийн хувьд өдөрт 35-40 техник хэрэгсэл ажиллаж байгаа. Гэхдээ хот тохижилт өдрийн цагаар хальтиргаа гулгааг арилгаж чадахгүй байна. Учир нь зам маш их түгжрэлтэй байгаа юм. Тиймээс шөнийн цагаар ажиллаж зам, талбайн хальтиргаа гулгааг арилгаж байгаа. Өдрийн цагаар явган хүний замыг болон хөдөлгөөн бага байгаа замын цас мөсийг цэвэрлэж байна. Хот тохижилтод тусгай зориулалтын 11 камаз байдаг. Шөнийн цагаар голдуу бодис цацаж байгаа. Өдрийн цагаар шаардлагатай байгаа гурван том гүүр талбайгаар цацаад явж байна. Огт цацахгүй биш цацаж байгаа. 

-  Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна. Оюутнууд, Батлан хамгаалах яамыг дайчлахаас өөр арга хэмжээ авах уу?

- Сүүлийн өдрүүдэд  цаг агаарын байдал дулаарах шинжтэй байгаа. Эхний ээлжинд Хот тохижилтын газрын захын замуудад томоохон техник хэрэгсэлтэй хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээлж, цас орсон үед цэвэрлэгээ, арчилгааг хийлгэж, цэвэрлүүлж байхаар тохирсон. Одоогоор аж ахуйн нэгж байгууллагатай ярилцаад явж байна. 

-  Үүнд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-  Үүний хөрөнгийг хот тохижилтын газрын сар болгон гаргадаг урсгал зардлаасаа гаргаж байгаа. 

Нийт бодис, давсанд хэдэн төгрөг зарцуулав. Энэ жил давс, бодисонд зарцуулахаар хэчнээн хөрөнгө төсөвлөсөн бэ?

Бодисонд 370 гаруй сая төгрөг нийслэлийн төсвийн тодотгол болгон, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байна. Энэ жилийн төсөв 123 сая гэж тусгасан. Ирэх жил төсвөө нэмүүлнэ.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tseveen(59.153.87.15) 2025 оны 03 сарын 13

uuganbayar gej dargaa. obol tsasand daragdaj sandrah, urin dulaan tsagt hot hogond daragdaj ehlehed irgediin bulguud l ajliig chini hongobchilj ogdogiig erh bish bodoltsoj uramshil nertei heden tugrug ugsun bolj huurdagaa halj bodit amidraliin horsond niitssen tsalin olgoj baibal buyan bolno shuu

1  |  0
odko(202.5.196.171) 2025 оны 03 сарын 13

teneg teneg um yariad tenegteed suuj baihaar chaddag hiideg meddeg humuust ni ajlaa ugvul deerdee berd tsarailad tsasaa toolood suuj baidag ichig ichig ichig

1  |  0
Туяа(202.9.41.154) 2025 оны 03 сарын 13

Юм хийгээд зүтгээд нойр хоолгүй зүтгээд байхад байгалийн хүчин зүйлд хүн бас хүч мөхөсдөх гэж байдаг шүү .ардчилалын гэх юу ч хийж чадахгүй өөрсдөө бэрд болтлоо идэжуусан хулгайчийг өмөөрөөд огт мөнгөгүй үлдээсэн луйварчдын гар хөлний тасархайнууд болилдоо .энэ их гийнаад байгаа ардчилалыг өмөөрөгч чи гарч гаднах цасаа цэвэрлэсэн үү .үнэн хүний үнэрч үгүй новшнууд.

1  |  0
Zochin(202.70.46.219) 2025 оны 03 сарын 13

хотод ямар ч техник хэрэгсэл хүн хүч ажиллаагүй.монголчууд тэр дундаа нийслэлийн замынхан өвөл байтугай зун замын ажил хийж сураагүй.Батболд чадахгүй ээ.энэ мэтийн хурган дарга хажуудаа тэжээж байгаа хүн өөрөө бас ийм л чадвартай байгаа.М.Энхболдын томилгоо улс орон хот нийслэлийг дуусгаж байна доо.үхэл мөхөлөө хүлээж байхаас.идэж ууж засгийн мөнгөөр баяжих гэсэн энэ мэт долдойнуудаа зайлуул

1  |  0
shalguulya(109.13.248.76) 2025 оны 03 сарын 13

Ungursun 2 jil barag tsas oroogvi ih dulaahan uvul bolson medeej tvvnii nuuts bodis hurungu vldsen bj taaraa tvvniigee ideed ene jiliinhiig ni bas dulaan uvul bolno gj tusuuluud tvrvvleed idchihsen yum bishvv. Arai dendvv yum. Baigali tsag uuriin erdestei orond amidarch bj iimhen zviliig tootsoloh chadvargvi tolgoi muutai hvmvvs udirddag bolchihoo yu. Batvvlees tuhain veiin tailan tootsoog garguulj shalgah heregtei

1  |  0
зочин(103.11.194.78) 2025 оны 03 сарын 13

Хариулт болгоныхоо өмнө өмнөх удирдлага гэсэн үг хавчуулах юм.Одоо хэн ажиллаж,цалингийн нь авч байгаа билээ.өөрийнхөө ажлыг л ярилдаа.

1  |  0
eh oronch(202.70.46.222) 2025 оны 03 сарын 13

Niisleliinhen chadhaaraa l ajillaj bn bitgii demii ym yrtsgagaagd bai

1  |  0
asdf(202.179.23.21) 2025 оны 03 сарын 13

ene odoo bas hen bee?

1  |  0
n(66.181.184.157) 2025 оны 03 сарын 13

dahiad 25 udaa tsas orno odoo yahuu

1  |  0
УУР ХҮРЧ БАЙНА ШҮҮ(202.72.245.207) 2025 оны 03 сарын 13

САЯ ЯАСАН БАЙХУУ? БҮГД ГАДААДАД ЗУГААЛЖ БСАН УУ УНТАЖ БСАН УУ ЕР НЬ ОГЦРООД ӨГВӨЛ ЯАСАН ЮМ БЭ?

1  |  0
өвгөн(103.229.121.176) 2025 оны 03 сарын 13

Казахтаны хотод орсон замын цас цэвэрлэх машины ажиллаж байгааг харсан. Замын цас цэвэрлэдэг 10 ийм машинтай байхад манайх шиг жижиг хотын гудамжийг хөлдөхөөс нь өмнө хөдөлгөөн дунд л цэвэрлэх юм билээ. ийм машинтай л болгоод өгөөч ээ.

1  |  0
irgen (203.91.112.214) 2025 оны 03 сарын 13

tsas mus husaj tseverledeg bagaj tuhuurumj avaa chee hurz bariad diilehgui sh dee orchin ued shine tehnik hugjuud baihad Yalangyua horoolol dotor zam aimaar bn

1  |  0
zochin(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

davsaa niseh yarmagiin zam guuruud geh met zahiin zamuudad gazruudad tsatsahgui zuvhun hotiin tuvd tsatsdagaa bolih heregtei amidral zuvhun hotiin tuvd bdagguii bizde danda nud huursan uildel uzuulne

1  |  0
llllllllll(202.179.23.57) 2025 оны 03 сарын 13

mashin tereg avch tseverlechee hyn tseverled brhgui bna

1  |  0
kk(202.21.111.43) 2025 оны 03 сарын 13

suragch oyutnuudaar bish turiin albanii ajilgui toglood suuj baidag nukhduud yalanguya zamiin nertei tsagdaa naraaraaa naad tsas musuu tseverluul novshoo

1  |  0
Top