Газрын хөрсний дулааныг ашиглан ногоо тарих боломжтой

2016 оны 11 сарын 23

Жайка олон улсын байгууллагаас Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Сэргээгдэх эрчим хүч /газрын хөрсний дулаан/ ашиглан бага эрчим хүчээр хүнсний ногоо тариалах технологи дэмжих төсөл”-ийг Монгол Улсад гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай ч энэ төслийн үр дүнд газрын хөрсний дулааныг ашиглан, эрчим хүчний хэмнэлттэй аргаар өвлийн цагт ч хүнсний ногоо тариалах боломжтойг харуулжээ. Дулааны улиралд уг хүлэмжинд 3-4 төрлийн нарийн ногоо тариалдаг аж. Харин өвлийн улиралд бууцай тариалахад тохиромжтой байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Төслийн баг хамт олон /2016.11.22/ ургацаа хурааж хаалтын ажиллагаагаа хийсэн юм. Уг ажиллагаанд Японы Элчин Сайдын яам, Жайка олон улсын байгууллага, Эрчим хүчний яам болон нийслэлийн холбогдох газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад гурван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төслийг  Эрчим хүчний яам хариуцан үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top