Т.Аюурсайхан: Монголбанк ажил хийж чадахгүй байж яахаараа цалингаа 25% нэмдэг юм

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Энэ сарын 21-нд болсон УИХ-ын чуулганы үеэр Монгол банкны удирдлагууд оролцож, гишүүд санал асуулга тавьсан юм. Ингээд Т.Аюурсайхан гишүүний асуултыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол банкны ажиллаж байгаа байдал чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, удаан байгаа нь ажлын үр дүнгээр нь харагдаж байна. Та бүхний ажлын бодит үр дүн монгол төгрөгний шууд худалдан авах чадвараар үнэлэгдэнэ. Тийм учраас монгол төгрөгийн худалдан авах чадварыг хариуцаж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх үү. Хариуцлага хүлээхэд бэлэн байна уу. Төсвийн алдагдлыг бууруулахын төлөө Засгийн газар ажиллаж байгаа. Экспорт, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогыг явуулж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж байна. Монгол банкны зүгээс энэ алдагдлаа хэзээ бууруулах юм бэ. 2014 онд 530 тэрбум, 2015 онд 501 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ онд бүр их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа.

Та нар ажилтнуудынхаа цалин хөлсийг 25 хувиар нэмсэн үү, үгүй юу.

Ажил хийж чадахгүй байж юун цалин нэмэх асуудал яриад байгаа юм. Их хэмжээний тансаглал, бие биенийгээ урамшуулдаг, олон зуун саяар нь нийгмийн буцалтгүй тусламж өгдөг асуудал чинь хэвээрээ юу. Энэ оны 10 дугаар сарын байдлаар ашиг орлогын баланс чинь ямар байгаа юм.

Энэ алдагдал чинь эргээд төсөвт дарамт болдог.

Тэгээд үүний буруутай этгээд байна гэж яриад байдаг. Тэгвэл тэр Н.Золжаргалдаа хариуцлагыг нь хүлээлгэ л дээ. Их хэмжээний свобоос болж сүүлийн дөрвөн жил 3,2 их наяд төгрөгийн алдагдалтай болсон бол хариуцлагыг нь хүлээлгэ. Хуулийн байгууллагад шилжүүлээч.

Эсвэл та нар хамсаатан нь болчихоод байгаа юм уу.

Яагаад энэ хүндээ хариуцлага хүлээлгээд, монгол төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авахгүй байгаа юм. Их хэмжээний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөнүүд гээд зориулалт бусаар зарцуулчихсан маш их хэмжээний мөнгөнүүд байгаа. Үүнийг нь яагаад хаацайлаад суугаад байдаг юм. Нэг бол тэр хүндээ хариуцлагыг нь хүлээлгэ, эсвэл өөрсдөө хариуцлага хүлээ л дээ. 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol hun(202.9.42.109) 2025 оны 03 сарын 13

Mongol banknii umnuh zahiral ZOLJARGALD hariutslaga tootsoj mash yaraltai shalgah ni zuv ene nuhriin garaar 3,2 ih nayad alga bolson gedeg shu

1  |  0
будааа(202.126.89.171) 2025 оны 03 сарын 13

хаа очиж эвдэрчихгүй бол голыг нь олоод яриад байна. амжилт хүсье

1  |  0
Ahmad(202.9.43.93) 2025 оны 03 сарын 13

Zub sain heljee medlegteich yum bna iim zaluuchuud olon baigaasai

1  |  0
ээгий(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

Юм үзэж нүд тайлсан дээр нь эдийн засгийн өндөр мэдлэгэтэй энэ залууд амжилт хүсье.Ингэж ярьж хэнээс ч айхгүй дуугарч байж их хуралд суух хэрэгтэй.Тэгэхэд хар даа тэр С.Жавхлан нтр юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй ичмээр юм

1  |  0
Oyun(202.179.25.22) 2025 оны 03 сарын 13

Dandaa yumni nudiig ni olj heleh yum. Amjilt husii ajild ni...

1  |  0
GBR(150.129.143.46) 2025 оны 03 сарын 13

er ni ymar neg muu zuild hutgaldaagui tsever hun zorigtoi duugarch chaddagiin jishee AYURSAIHAN

1  |  0
GBR(150.129.143.46) 2025 оны 03 сарын 13

ene Ayursaihan ih shudraga sain zaluu jinhehe ard tumnii tuluulul chamaig bid bainga demjdeg amjilt husiie

1  |  0
ЗӨВ ӨӨ ЗӨВ(202.72.245.207) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЗАСАГТ ГАНЦ АДЕКВАТ ХҮН БГАА НЬ ЭНЭ ЗАЛУУ ЮМ АА ДАА ТҮҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГО

1  |  0
0000(103.10.23.79) 2025 оны 03 сарын 13

Хуулийн талаар дуугардаг зөв зүүль хэлдэг хүн их хуралд МАН Ц Нямдорож МАХНаас сонгодсон гац хүн Баасанхүү АН Батзандан нараас өөр ологтой дуугарах хүн нэг л харагдахгүй юм

1  |  0
Зочин(103.229.122.113) 2025 оны 03 сарын 13

Энэ улс орныг сүйртэл идсэн АН-ын хулгайчуудтай энэ засаг тэмцэж, хариуцлага тооцохгүй байгаа нь өөрёдөө ямар нэг хэлбэрэрээр холбоотойг нотлоод байх шиг.МАНАН-г л яаралтай устгах хэрэгтэй байна даа. Сайханбилэг, Баярцогт, Баяр нарын сүгнүүдийг хар л даа. Тэмцэлгүй ард түмэн сөнөдөг, урсгалгүй гол хатдаг гэж яасан үнэн зүйрлэл болой.

1  |  0
9999(103.10.23.79) 2025 оны 03 сарын 13

Зөвь шудраг залуу гэдэг нь олон зүүль дээр харагдаад байгаа юм ийм залуус л Монголыг луйварчин хулгайч нараас салга чаднаНам гээч байгуулагд хулгайч нар их байгаа нь шудраг хүнд их халгаатай даасС Ганбаатарыг энэ хүлгайч нар муу муухай аргаар тэнгүүдийг түрхарч байгаад хэрхэн боорлом Уянгийг Цогийг хэрхэн боололож байна Зоригыг Дашбалбөарын Зэнээг зэргийн амь насанд хэрхэн хүрэв гээд олон зүүль би Цагдаа шүүх зэрэг байгуулагын төрийн нэрээр хулгайч нар өөрийн уяны нохдоор дүүрэгсэн байгаа

1  |  0
Irgen(173.46.78.165) 2025 оны 03 сарын 13

Dandaa bayan ailiin huuhduud bga uchraas tednii tansaglald tsalin nertei tsainii mungu chamlagdaad baigaa n gashuun unen. Huuchin tsalingaar n ajillahad belen medlegtei undur bolovsroltoi zaluuchuud zahaas avaad oldono doo uul n. Turiin bish turliin tomilgoonii surgamj. Yutai haramsaltai

1  |  0
njk(202.21.117.42) 2025 оны 03 сарын 13

2.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

1  |  0
Zaluu khun(202.9.43.129) 2025 оны 03 сарын 13

Mash zuv yarij bna.demjij bga shvv gishuunee

1  |  0
ах(202.55.191.34) 2025 оны 03 сарын 13

Сүрхий шудрага залуу шүү, ийм залуучууд олон байгаасай даа ... хөөрхий

1  |  0
Hun(202.9.43.63) 2025 оны 03 сарын 13

Mash zov.tsalin nemeh bolomj unendee baihgui bna gej uchirlaad bsan.irged oilgosnii daraa ingej bga ni boslogo gargana shu.Ayuraa zov olon niit demjine

1  |  0
Zochin(202.9.43.234) 2025 оны 03 сарын 13

Estoi unen hellee. Yu hiisendee tsalin nemj bgaan. Mungun temdegt tsaad bolchood bnsd

1  |  0
zochin(103.26.194.129) 2025 оны 03 сарын 13

ih zov yum yaridag zaluu bna le. iim medlegtei zaluuchuudaar yadaj sangiin said tavichihgui de

1  |  0
зочин(103.26.194.129) 2025 оны 03 сарын 13

Энэ их хурлын залуу гишүүд дотор хууль эрх зүй эдийн засгийн мэдлэг сайтай залуучууд ховор байх юм. Яахав гадаад хэлтэй гадаадад зэрэг цол авсан залуучууд байгаа л байх гэхдээ монголынхоо хөрсөн дээр бууж ард түмнийхээ дунд орж бодит юмыг эдийн засгийн утгаар нь дүгнэж цэгнэх ёстой. Харин ийм мэдлэгтэй боловсролтой ирээдүйд сайн улс төрч болох зарим нэг цөөхөн тооны залуучууд ажиглагддаг хүмүүс ч тэгж ярьдаг. Ийм боловсролтой мэдлэгтэй залуучуудын нэг нь Аюурсайхан гишүүн мөн. Одоо бол их хурал хуралдаад багагүй хугацаа өнгөрчлөө хэн нь ямархуу мэдлэгтэйг зөв дүгнэдэг болжээ

1  |  0
H(150.129.142.69) 2025 оны 03 сарын 13

Bodolgiin huug 15bologsnoor mongol bank aruljaanii banknaas tatan tuvluruulsen mungund hechneen ter bumiin huu tulj bgaa ve ingej udaan hugatsaagaar bodolgiin huug undur barisnaar ulsiin ediin zasag suurch bna shuudee hen ene hariutslagiig huleeh ym

1  |  0
Top