2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдал (UPR буюу Universal Periodic Review)-ын үндэсний илтгэлийг хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газарт хандан нийт 164 зөвлөмж өгсөн билээ.
Монгол Улсын Засгийн газар эдгээр зөвлөмжийг хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Уг төлөвлөгөөний 97-104 дэх хэсгийг хэрэгжүүлэх байгууллага нь Хууль зүйн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, иргэний нийгмийн байгууллага, салбар, мэргэжлийн хороод юм.
Тус хороо нь дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд контент, телевиз, вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт болон яам, агентлагуудын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалтыг “Глоб Интернэшнл Төв” ТББ-тай хамтран 2016 оны 11 сарын 23 болон 25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн.
Сургалтад оролцогчид дараах ойлголт мэдлэгтэй болно. Үүнд:
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
“ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ”
Контент, телевиз, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчдэд болон яам, агентлагуудын хуулийн зөвлөхүүдэд зориулсан сургалт
Сургалтын хөтөлбөр
Хэзээ: 2016 оны 11 сарын 23, 25 өдрүүдэд
Хаана: ХХЗХ-ны байр
Оролцогчид: 60 хүн /Контент, телевиз, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон яам, агентлагуудын хуулийн зөвлөхүүд/
Сургагч багш: Х.Наранжаргал, Б.Хишигсайхан, Д.Мөнхбүрэн
Чиглүүлэгч багш: Т.Аюушжав
Туслах: Ж.Энхтуул
Чиглүүлэгч Т.Аюушжав

Сэтгэгдэл ( 0 )