Нийслэл хотод олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орж, гудамж замуудад халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд их, дээд сургуулийн оюутан залуусыг цас цэвэрлэх ажилд оролцох уриалга гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд хотын даргын уриалгад нэгдэж, цас цэвэрлэх ажилд оролцохоо хотын даргад мэдэгдсэн байна.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ