Нийтийн тээврийн 54 автобус хөлджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

 

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс нэмэгдэж  хатуухан  өвөл болохыг малчин ард иргэдэд  хэдийнээ санууллаа.  
Замын хальтиргаа гулгаа үүсч энэ хэрээр  түгжрэл үүсч, нийтийн тээврийн үйлчилгээ удааширч байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 85 чиглэлийн 921 автобус үйлчилдэг.
Тэгвэл өчигдрийн байдлаар нийтийн тээврийн 54 автобус хөлджээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Зорчих тээврийн үйлчилгээний хэлтсээс тодруулахад, "Өчигдрийн байдлаар том оврын 54 автобусны хий хөлдсөн саатал гарсан нь үнэн. Түүнчлэн  нийтийн тээврийн тав, хувийн зургаан компанийн автобус хөлдсөн. Үүнтэй  холбоотойгоор Шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэлийн Хот тохижилтын төвүүдэд цаг тутам мэдээллээ солилцон хамтран ажиллаж байна" гэлээ.
Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.57.94.121) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
Top