Эрдэнэтүйлдвэр Казакстанаас 10 сая ам.долларын авлагаа авах боллоо

2016 оны 11 сарын 22

Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казакстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв. Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм.

Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая долларын авлагаа авах боллоо. Хэрэв алданги хүүтэй нь тооцвол 15 сая доллар хүрэх байсан ч нэгэнт үйл ажиллагаагаа явуулахаа больсон компанийхаа өмнөөс Казакстан улс үндсэн төлбөр болох 10 сая долларыг Монголын талд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна.

Эзэнтэй айл шиг болсон Эрдэнэтийн гадаад дотоод өр авлага энэ мэт цэгцрэх цаг удахгүй хэмээн найдаж байна.

Д.Оч

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.217.200.133) 2025 оны 03 сарын 13

Bitgii hudlaa yariad bai, net-eer mongoliig doosh hiisen bichlegiig harsan ard tymen ygee helj, hel am bolgosnii hychind l kazak icheed oroo toloh bolson baih, ternees bish Erdenet tag haysan l baisan bizdee, oorsdoo gavya baiguulchihsan um shig yariad baij gene

1  |  0
Ганзоригт(122.201.22.254) 2025 оны 03 сарын 13

Болтугай болтугай алдсан мөнгөө олж авч байвал боллоо доо.

1  |  0
Top