Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаагийн 102 дугаарын утсанд худал дуудлага өгсөн арван настай охины ээжид хариуцлага хүлээлгэж, торгожээ.
Тодруулбал, Охины ээж У-д Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30-р зүйлийн 2-т заасан цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн гэх заалтын дагуу захиргааны арга хэмжээ болох торгуулийн арга хэмжээ 20000 төгрөгөөр торгож, хүүхэддээ ухуулга яриа хийх зөвлөмж өгсөн байна. Мөн дараагийн удаа дахин худал мэдээлэл өгөх юм бол шүүхээр баривчлуулах арга хэмжээ авахыг сануулсан байна.
Иймд 101, 102,103 дугаарийн яаралтай дуудлагын утсаар тоглохгүй байхыг хүүхдүүддээ анхааруулахыг эцэг, эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ, ИНГЭЖ ХАШРААХ ХЭРЭГТЭЙ