Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг өргөн барилаа

2016 оны 11 сарын 22

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хуулийн дагуу 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуйд өргөн барилаа. Хотын удирдлагууд ирэх онд боломжит төсвийн хэрэгцээндээ тулгуурлан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллахаар төлөвлөсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top