Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Монгол HD телевизид өгсөн ярилцлага улс төрийн хүрээнийхний анхаарлыг ихээхэн татлаа. Увсын фракц гэгч “байдаггүй” гэх боловч “харагддаг” бүлэглэлийнхний зарим төлөөллийн хэлдгээр бол Н.Алтанхуяг баахан хүний “бөөр рүү хутгалсан” гэдгийг уг ярилцлагыг уншиж амжаагүй нь http://news.zindaa.mn/1vq4 эндээс дахин үзэж болно.
Товчхондоо Ерөнхий сайд асан хүн хэрхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худлаа хэлж болдгийг хүртэл харлаа. Түүний албан баланктай, ташуу улаан шугамтай цаасан дээрх өргөдлөөр цагдаад шалгуулсан, ТЕГ-ын байранд тайлбар өгч, түүгээр ч зогсохгүй “ТЕГ-ын дарга тантай уулзана. Гэвч өөрөө Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр байгаа” гээд шөнө дөл болтол хүлээлгэж чирэгдүүлсэний амьд гэрч ч бий. Хачирхалтай нь зөвхөн энэ хоёр жишээ нь тохиолдлоор ч юм уу, Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой байж таарсан. Нэг нь АН-ын нэгэн гишүүн хэвлэлд “Н.Энхбаярын араас явах дараагийн хүн нь Н.Алтанхуяг” гээд хэлчихсэн. Нөгөө нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээний хавсралтыг зохиосон гэх хэргээр ийн “чирэгдэл” хүлээж. Гэхдээ хашрааж байгаа ч юм уу, тэгсгээд л замхарчихсан. Одоо тэр ийм шоглоомын пянг даахгүй нэг их хэлмэгдсэн хүн болж ярилаа.
Дараа нь тэр өөрт байсан мэдээлэл хийгээд өнгөрсөн үйл явдлаар Ардчилсан намаа барьцаалж байгаа харагдана. Тэр цогтой тэмцэгч юмсанж. Тиймээс хоёр дүүг нь шалгаж байгаа хэдий ч хамаатан саднаараа хэлэлцээд “Хуягаа, чи л одоо ухарч болохгүй шүү” гэж захьсан гэнэ. Тэгэхээр нам дотроо ийм олон “дайсан”-ыг өөртөө бий болгосон учраас АН-ыг “манай нам” гэж ярьж байгаа хэдий ч энэ нь цаг хугацааны л асуудал гэдэг нь тодорхой харагдлаа. Энэ тохиолдолд Н.Алтанхуяг хаачих бол. Арай байн байн “Энхбаяр дарга аа” гээд байсны цаана МАХН-д элсэхэд хүрлээ гэдэг мэдэгдэл хийх юм биш биз.
Н.Алтанхуяг гэдэг улстөрч хөгжилтэй, хөгтэй, гэнэн цайлган имижийг бүрдүүлсэн нэгэн. Энэ нь олон нийтээс зөөлөн, дулаан уур амьсгалыг авчирч өгдөг.Түүн дээр нь цочир мэдэгдэл хачир болоогүй бол өдий зэрэгтэй карьерт хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ч АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон өдөр яаран Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд мэдэгдэл хийчихсэн нь хөгжилтэй. Харин намынханд нь бол инээдэм биш ханиад байсан байх л даа. “Түүнд шүүх засаглал хэрэгтэй болж”, “Н.Алтанхуягийг нэр дэвшихийг АН-ынхан лав зөвшөөрөөгүй байгаа тул бие даах биз”, “Хаа холдох вэ, их л бодож Н.Энхбаярын намд очих биз” гэхчлэн эгдүүцлийн үг дуулдаж байв.
Үнэндээ тэр гоё ярьдаг ч гэсэн Монголорондаяардэмжигдэхбиедаагчгэжитгэхэдамаргүй, таалагдаад саналыг нь аваад Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэвэлбүр ч хэцүү.
Н.Алтанхуягт Ардчилсан нам хүчирхэгжих таалагддаггүй юм байна. Санхүүжилт сайтай байх бүр ч жигшилтэй бололтой юм. Учир нь тэрбээр “Бүлэглэл маш хүчтэй байгаа. Асар их мөнгөтэй болсон. Хэвлэлийнхнийг худалдаж аваад байна. Хэнийг юу ч гэж золигт гаргах хүчтэй болсон” гэж байна. Энэ үгийг хэн хэлж байлаа. Оюутолгойн талаар Ч.Сайханбилэг буруу шийдвэр гаргасан гэж хэн хэллээ. Яг л Н.Энхбаярыг санагдуулахгүй байна гэж үү. “Цөөнх нь баяжиж олонх нь ядуурдаг” орны талаар хэн хэлчихээд өөрийнх нь баяжсаны балаг илэрсэн билээ, санаж байна уу.
Намынхныхаа өмнө “хэт даврагчид”-ыг намын хамт олон ингэж “шийтгэдэг” юм аа гэвэл Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар хүлээн зөвшөөрөхгүй байх л даа. Гэхдээ л чухам үнэн гэвэл ийм. Арай л дэндээд, бяр амтагдаад ирэхээр нь намынхан нь ингэж “дарж авдаг” жамтай. Үүнийг хэлмэгдүүлэлттэй ижилсүүлж ард иргэдийг айлгаж болохгүй ээ, намын экс дарга нараа, экс Ерөнхий сайд нар аа!
Тэр маань бас МАН-дсанаа зовинож явдаг, “эрүүлжих байх” гэж найддаг юм байна. Уг нь эхлээд өөрийн намаа эрүүлжүүлсэн бол дээр байсансан. Н.Алтанхуягийн дээрх ярилцлагаас Алтангадас задарсаныг, Ардчилсан намыг очиж очиж Н.Алтанхуяг задалж байгааг л олж харлаа. Хагалах тусам хагарна гэдэг болохоор нам нь улам л олон хэсэгт хуваагдах байх. Эсвэл хамгийн тод, шударгаараа Н.Алтанхуягтан л АН-ынхнаас ялгарч “Бенц ба бусад нь” гэсэн сурталчилгааг эхлэх бололтой. Түүнд сонголт хийх эрх бий, зөвхөн амжилт л хүсье.
Нийтлэлч У.Оргилмаа
Сэтгэгдэл ( 39 )
ene bichij bgaa huuhen aygui muuhai hun bnleee gadnaasaa iim bhad dotroo medehgui buurl muuhai bhaairgen
Энэ маа чинь монгол маа юу хаанах маа вэ? Зайлуул хэний захиалгаар бичиж байгаа юм бол доо? Өөрийнх нь хүмүүсийг ингэж оролдвол энэ маа дуугүй л суух эргүү юм болов уу? АН-ыгзөвхөн Алтанхуяг задалсан гэж байгаа бол их л жижигхэн толгойтой юм байна гэхдээ Монгол маа биш байх аа?
zahialga-n bicheech orgilmaa gegch zail daa. enhbayar altanhuyag nar chamaig bodvol hunshig hun yum daa
za daa yahav dee l material bn daa,yamar neg dorvitoi fakt baigaa yu, esvel zugeer l bodsonoo bichee yu bi sain oilgosonguisorry
Ард түмэн дэмжинэ дарга нар дарна
Барин тавин гүтгэнэ гэдэг нь болж байна даа. Хүсвэл хэрхэн эсрэг нийтлэл бичиж болдогийн жишээ байна. Гэхдээ шалихгүй сэтгүүлч байна. ямарч чадвар алга.
Эбагийн хүзүү богино ч гар урт шүү. Одоо бүр бирдэд хувирч дээ.
Үнэн юм хэлсэн хүний өөдөөс ингэдэг юм. Худал ярьсан бол магтуулж суугаа.
Нэгнээ захиалгаар алаад эхлэх юм. Нэг хүн үгүй хийх гэсээр бгаад нийт монголоо алж дууслаа.
Тэртэй тэргүй муу задарчихсан нам задрахдаа ч яахав. Захиалга хийдэг муусайн бичээч нар ил биш болохоос хүн алдаг амьтад. Тэдэнд эх орон байдаггүй. СЭГ болсон сэтгэл мөнгөний шунал л байдаг.
дарга хийхийг хүсээд бвал хороон даргад л тохирно
%-( :-t :-bd
Алтанхуягаа амжилт
Lav l ulsiiha eronxiilogchoor altantuyag yaagaad cz olj harahgui baina.
Ene setguulch ajilaa muu hiij bna shuu iim hachin erguu yum bichih gej
elbegdorjoos mungu awsan niitlelch bn
”Нам дамнасан булэглэл” нь Н.Алтанхуяг мэтийн шударга хумуусийг “чомгоо дундартал нь ажиллаж, ойрын хэдэн жилд хийгээгуй бутээн байгуулалтын ажил хийсэн байхад нь ЗОХИОМОЛ ХЭРГЭЭР Еронхий сайдаас нь ОГЦРУУЛЧИХААД одоо ЗОРИГ ЗУРХИЙГ НЬ МОХООХЫН ТУЛД ах дуу нарыг нь ШОРОНД ХИЙГЭЭД байхад АРД ТУМЭН нь ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГУЙ, ЧИМЭЭГУЙ СУУГААД Л БАЙГАА НЬ ШУДАРГА БИШ ЯВДАЛ ШУУ. Энэ хугацаанд “булэглэл” нь Алтанхуягийн санаачлаад байсан “Монголд ашиггуйгээр хийсэн Оюу толгойн гэрээ”-г оорчлохооргуй болгож, улмаар ОЮУТОЛГОЙН уйл ажиллагаа явуулсны 2 тэрбум доллорийн татварыг орийг авахааргуй болгосон
Энэ сэтгүүлч Элбэгдоржийн талын хүн байна. Уул нь Алтанхуяг үнэнг л ярьсан
элбэгээг новш бид алдаж гэдгийг одоо хүн бүр ойлгож эхэлж бгаа шүү энэ бүх муу муухай юмний ард энэ хүзүүгүй нөхрийн нэр холбогдож бгаагаа тайлбарлаачээ
энэ хүн нэг үнэн зүйл хэлсэн шүү энхбаярыг бариад хорьчих юм бол бүх юм сайхан болно энэ хүн монголын ард түмнийг ядууруулж бна гээд бсан одоо энхбаяр бхгүй ямар ч эрх мэдэлгүй болсон ч бид дээрдсэн үү үгүй бүүүр дордсон хаана бна тэр шударга ёс хөгжил дэвшил авилгагүй нийгэм элбэгээ гөлөгөө хөлсний бичээч нар та нар хэдэн халтар мөнгөний төлөө энэ улсыг сүйрүүллээ нохдуудаа сдаакуудаа энхбаярын үед ингэтлээ ил цагаандаа гартлаа луйвардаж байгаагүй юм шүү тухайн үед хүмүүс үзэн ядаж бсан ч одоо бол хэн нь хэн бэ гэдэг нь цаг хугацааны шүүлтүүрээр танигдаж эхэлж байна элбэгээ новш хүн бүр ойлго
Атгиар мангас Элбэгдоржийн утсан күкелтэй хөлсний бичээч нь л үнэнийг худал болгох арга чарга хайсан зүйл л бичиж .Ард түмэн тэнэг биш Алтанхуягийн хэлсэн үнэн алган дээр байгаа мэт ил болж байгааг амьдрал харуулж байхад алтан нарыг алгаараа хаана гэгч нь болохнуу даа.
У.Оргилмаа чам шиг нохойнууд энэ улсад хэрэггүй дэлхийгээс зайл
ээ хөөрхий бичих ч гэж дээ
Би аль ч намын гишүүн биш гэхдээ гол 2-намыг зөв хүн удирдаасай гэж бодож явдаг гэвч Алтанхуяг З Энхболд 2.лав биш байсан хүмүүсийг удирдах биш бутраадаг нөхдүүд байсан Алтанхуяг бол цэвэр коммунист сэтгэлгээтэй юм шиг байсан ер нь удирдах албан тушаал таарахгүй хүн үгэн дотор үг байдаг юм зарим хүмүүс яаж ойлгох вэ
Soliotoi batsaan duraaraa saraaachiv
Ямар ч найруулгагүй, авцалдаагүй, хүн ойлгох аргагүй зүйл бичих юм энэ сэтгүүлч нэртэй хоосон толгойнууд, гэхдээ бүгд тийм биш л дээ ...
NoroviinAltankhygaa gej ...ahin iim khuniig turd oirtuulahgui biz ee,mongoliin ard tumen,....bur neg ichih nuuree elgendee naachihsan, zaichihsan zalijin lyivarchin gedgee l haruullaa...ednii ah duu nar gedeg ni ch yalgaagui ...buun shunaltnyyd ...mongoliin ard tumen chamaig heterhii sain medej baigaa shuu...
Энэ одоо нийтлэлч юмуу нийтлэгч юм уу? Англиар орчуулаад бна уу Оросоор орчуулаад бна уу? Орчуулага, нийтлэлийн алин нь болохыг ойлгодоггуй хоорхий гэж. Гаднаас бичиж огсон нийтлэлийг гуугэл орчуулгаар шууд хийгээд тавицан юм уу.
ардчилсан намын төлөө бол намаа задалж байгаад ч шинэчлэх хэрэгтэй. тэгэхгүй бол идээ бээртэй шинэчлэнэ гэж Юу байсан юм.
битгий тархи угаагаад бай. захиалгат бичлэг байнав
Bayar ulsiin mongiig baahan idcheed , bie obdloo geed hudlaa yarij ajilaa ogood Americ -d amrch b,gaad iree biz dee tegbel tiim bie muutai hun toriin chuhal alband yaaj tenzheb dee , tend ochij ulsiin heden say £ aar emchluuleed hebteh gej b,gaa yum uu
Bayariin talaar yu ch yarihgui barag nuuzaar shahuu Angil ruu yabuulah gej b,gaa bush biz dee
Bayariin talaar yu ch yarihgui barag nuuzaar shahuu Angil ruu yabuulah gej b,gaa bush biz dee
Zaaa ene orgilmaa jinhene hulsnii bicheech. Kk bichsen yum n hurtel avtsaldaagui yadsan yum bichdeg garuu gui yu. Itgeh hun bdgl bhdaa huurhii.
Bayar chimeegui baij baigaad Angild ochih gej b,gaa n ich so in b,na ene huniig yaagaad shalgahgui b,gaa , ard tumen bas duugrah heregtei shuu dee , ard tumnees huchtei ich hural baidag yum uu
zahialgaar bichsen n harvaas oilgomjtoi bn
Энэ Оргилмаагийн амьдрал түүний үр хүүхэд тийм их баталгаатай байгаа юм байх даа? Луйварчдын хийж байгаа үйлдлүүд нь Алтанхуяг хэлсэн хэлээгүй хийж байгаа үйлдлүүдээс нь харагддаж байгаа шүү дээ? Дубайн гэрээ, одоо ГОК элчингийн томилгоо С.Баяр, Энхсайхан г.м ”хэтэвч нэгтэй” МАНАН хэвээр байгаагийн тод жишээ?
Orgilmoo hutsaa chi hudaldagdsan gi chii
Идэж уусан нехдуудэд Санаа зовж бичихгуй ядуухан юм хеецелдеж бичих юм даа ардчилсан нам яагаад ийм болоод байгаад ардчиллын Анны гишуудийн холбоо Санаа бодлоо бичсэн байгаа намаа эруул болгох хэрэгтэй