Өнөөдөр болох зарим үйл явдал /2016.11.22/

2016 оны 11 сарын 22

09:00 цагт

- Соёлын төв өргөөнд Дээрхийн гэгээнтэн Далай багш Монголын оюутан залуустай уулзах уулзалт болно.

- Багшийн хөгжлийн ордонд "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй" сэдэвт онол практикийн бага хурал эхэлнэ. Тус арга хэмжээг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгуулах юм. Утас: 99058414

10:00 цагт

- Гуравдугаар сургууль дээр хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, дүрмийн мэдлэг, дадлага суулгах, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2016” Сүхбаатар дүүргийн тэмцээн эхэлнэ.

- СТӨ-ний 3 давхарт "Монгол наадам" цогцолбор, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 99782385

11:00 цагт

- 61-н гарамд "Жайка - Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Хөрсний дулааныг ашиглан Монголд өвлийн хүлэмжийг байгуулан 3 жил амжилттай ажиллуулсан байна. Өнөөдөр хаалтын ажиллагаа буюу "Ургацын баяр"-аа хийнэ. Үйл ажиллагаанд Японы Элчин сайд, Хотын удирдлагууд, холбогдох яам, агентлагуудаас оролцоно. Утас: 325044 88080750

15:00 цагт

Нийслэлийн иргэний танхимд /Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр/ Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөрт зориулсан баярын хурал болно. Утас: 88093607

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top