Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг 2016 оны тавдугаар сард АНУ-ын Вашигтон хотод орших олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу явах гэж байхад нь эрүүгийн хэрэг үүсгэж хилийн хориг тавьсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болгосон байна.
Тэрбээр уг үйл явдалтай холбогдуулан сэтгэгдлээ өөрийн фэйсбүүк хуудсаараа ийнхүүн хуваалцлаа.
Л.Мөнхбаясгалан: "Ийнхүү зохиомол хэрэгт бүтэн 5 сар гөрдөж шалгасаны эцэст Нийслэлийн прокуророос гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоож өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болголоо. Энэ хооронд юу эсийг үзэж, юу эсийг туулав. Харин үр дүн нь юу байв. Анхнаасаа л эрх мэдэлтэнүүдэд таалагдаагүй, бүр ТВ гээр гаргахыг нь хориглож байсан "Цензургүй сурвалжлага" хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээ бүрмөсөн зогсоолоо. Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав. Ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд итгэж элэн халин нисч явсаныхаа төлөөсийг би төллөө. Төлөх ч ёстой юм. Эрх чөлөө, тэр дундаа хэвлэн нийтлэж үг хэлэх эрх чөлөө хамгаас үнэтэй байдаг болохоор тэр. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Цаг нь ирэхээр дахиад л цаг хугацааны гяндангаас суллаж авна "Цензургүй сурвалжлага" -аа...
Харин энэ хооронд итгэж найдаж явсан зүйл худлаа байсныг, хамтран зүтгэгч, үзэл бодол нэгтэй гэж бодож явсан хүмүүс өмнөөс салаавч үзүүлэхийг харах л хэцүү байлаа. Гэхдээ энэ бүхнээс би хатуужиж, хэрсүүжиж насандаа баймгүй хашир болоод босч ирэв. Намайг далимдуулан хэрэгтэн болгох гэсэн, хамаг л муу муухай бүхнээр дэвсэж гутаахыг оролдсон бүхэнд би гомдоогүй, харин ч баярлалаа. Учир нь тэд үнэн нүүр царайгаа нуугаагүй юм. Харин миний зөв гэдгийг мэдэж байсан атлаа, намайг хэрэг хийгээгүй гэдгийг мэдэж байсан мөртлөө дуугараагүй амаа жимийж байсан нөхдөдөө би гомдсон. Тэд нүүр царайгаа, итгэл үнэмшлээ нуусан. Тэд жинхэнэ аюултай....
Зуны халуун өдрүүдэд Улаанбаатараас ч гарах эрхгүй шаналж суухад утсаа авдаг нь хэд байлаа. Гэхдээ энэ бүхнийг би гэр бүлийнхээ хамт давж гарлаа. Юм дуусаагүй гэдгийг би мэднэ. Дургүй хүргэвэл дахиад хэрэгт гүтгэнэ гэдгийг ч ойлгоно. Гэхдээ Монголд шударга хуульчид бүрмөсөн алга болчихоогүй байгаад баярланам. Шударга шийдвэр гаргасан прокурорт баярлалаа. Хэцүү хүнд үед, бүтэн 4 сар ажил хийгээгүй тэр үед туслаж дэмжиж, хажууд минь байж хань болсон хүмүүст талархаж байна. Нэрийг нь дурдмааргүй байна, гай болж мэднэ.... Хамгаас илүү зовсон нь хань минь юм даа. Бид хамтдаа 10-15 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн ард гарлаа. Чамдаа хязгааргүй хайртай билээ, би..." хэмээжээ.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 6 )
за обшорлуу оиртохгуи гэж хэлээд амь гарсануу
Чи ч цагтаа амьтан хун гутгээд болхоо байж л бсан юм гэдэг чинь ээлж дугаартай бдаг юм юм ойлгож авсан бол ганцхан уэний толоо л дугар оороо онгорсон юм аа хондлонгоос оорийгоо омоорохгуйгээр сайн харж ав
Хэвлэлийн эрх чөлөөг яаж боомилдог вэ гэдгийг Эба харуулж чадлаа мундаг юм
ЯМАР ХЭРЭГ ХИЙСЭН ЮМ БОЛ ДОО ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ БИШ ҮҮ ТЭГЭЭД ТЭГЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛХООРОО ИЙМ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
Мөнхбаясгалан Гансүхийн буянаар зуу шахам саяыг хуссан. Яахав дээ, сайн хүн таарч, хуулийн цоорхой ч байсан байх, тэгээд аврагджээ.
БОЛЬЁ ОО